Байгал дэлхий өөрийн хүчин чадлаараа сүйрлийн хурдыг гүйцэж чадахаа болилоо гэсэн мэдэгдлийг Италийн эрдэмтэн Роберто Брамбили энэ оны 8-р сард хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан системийн судлаач бид нар энэхүү мэдэгдлийг дэмжиж өөрсдийнхөө зүгээс нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаагаа толилуулж байна. Мөн Монгол улсын нийгэм эдийн засгийн тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлаас үүдээд гарч болзошгүй эрсдэлүүдийн зарим нэг хэсгээс товч дурьдсан болно. | ||
Экологи | ||
№ | Дэлхий | Үр дагавар |
1 | Дэлхийн экологийн тогтолцооны өөрийгөө нөхөн сэргээх чадвар нь сүйрлийн хурдыг гүйцэхээ байсан | Илүүдэл хорт бодисын хуримтлал цэвэр агаарын орон зайг маш хурдацтайгаар эзлэх процесс явагдаж байгаа ба энэ байдлаас болоод урьдчилсан таамаглалаар 20-30 жилийн дараа хүн төрөлхтний 5-7% нь агаарын дутагдалд орно, 40-50 жилийн дараа 15-20%, 70-100 жилийн дараа хүн төрөлхтний 30-45% нь агаарын дутагдал буюу цэвэр агаараар амьсгалах нөхцөл хомс болно. |
2 | Хүн төрөлхтөн газар доорхи гүний усны нөөц рүүгээ хэрэглээ нь орсон - Цэвэр усны хангамжийн асуудал хяналтаас гарч, засаж болохгүй алдааны хэмжигдхүүний 2-р үеийн эхний шат эхэлж байна. (амь гарахын төлөө тэмцэлийн эхний шат) | Нефть, байгалийн хий 2-ын нөөц дуусахаас өмнө цэвэр усны нөөц дэлхий даяар дуусах магадлалтай гэсэн эрдэмтдийн 2004 онд дэвшүүлж байсан таамаглал бодитоор биелэх магадлал 30%-иас дээш гарчихлаа. Одоогийн хүн төрөлхтний цэвэр усны хэрэглээг гүний усны нөөцөөр аргаллаа гэхэд бидний дараагийн үе буюу 20 жилийн дараагаас цэвэр усны хомосдол дэлхий даяар мэдрэгдэж эхэлнэ, 30 жилийн дараа гэхэд хүн төрөлхтөн цэвэр усны хангамжийн төлөө дайн хийнэ, 50 жилийн дараа гэхэд цэвэр усны дутагдлаас болж дэлхийн нийт хүн амын 15-18 % бохир усны хэрэглээнээс болж өвчин тусаж, эдгээр хүмүүсийн 90% нь амь насаа алдах магадлалтай. Сүйрлийн процессийн хурдац болон хамрагдах газар нутгийн өсөлтийн индекс энэ хэмнэлээрээ үргэлжилнэ гэж үзвэл 100 жилийн дараа гэхэд хөгжингүй орнуудын нийт хүн амын 15 хүртэлх хувь, дундаж хөгжилтэй орнуудын нийт хүн амын 30 хүртэлх хувь, 3-дагч гэгдэх буюу буурай хөгжилтэй орнуудын нийт хүн амын 50 дээш хувь бохир усны хэрэглээнээс болж амь насаа алдах аюултай тулгарна. Өөрөөр хэлбэл манай дэлхийн нийт хүн амын 1/3 -ний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсэх тооцоо гарч байна. |
3 | Гүний усны тогтолцоо алдагдах - өлсгөлөн | Гүний усны нөөцөөсөө хүн төрөлхтөн ихээхэн хэмжээгээр хэрэглээд ирэх цагт олон зуун сая жилийн туршид бүрэлдэн тогтсон дэлхийн хөрс, морфологийн тогтолцоо зохистой харьцаагаа алдана. Газар хөрсний чийгшилт, экологийн тогтолцоонд гүний уснуудын тогтолцооны эзэлж байсан байр суурь алдагдаад эхлэх цагт нэг талаасаа байгалийн хөрсний хуурайшилт илүүтэйгээр явах, нөгөө талаас газрын гадаргуун дээр байгаа ил гол мөрөн, нууруудын тогтолцоо алдагдаж эхэлнэ. Энэ үед нэг бол асар их ган болж, бүх төрлийн ургац алдагдаж өлсгөлөн газар авна, эсвэл асар их үер усны гамшиг болж мөн л ялгаагүй ургац алдаж өлсгөлөн газар авна. |
4 | 1 мин тутамд 65 хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй ой модыг устгаж байна | Дэлхийн агаарын шүүлтүүрийн систем ачааллаа дийлэхээ больсоноос болоод дэлхий даяар нүүрс хүчлийн илүүдэл хуримтлал байх нормоосоо хэд дахин илүү болж байна. Энэ процесс энэ хурдаараа үргэлжиллээ гэж үзэхэд 30 жилийн дараа агаар мандалын озоны давхаргын бүрхүүлийн хамгаалалтын цоорхой дэлхийн хүн амын амьдран суурьшиж байгаа газар нутгийн дээр хүртэл тархах магадлалтай ба энэ үед нарны хэт ягаан туяаны нөлөөнөөс үүсэх аюул дэлхийн нийт хүн амын 10% заналхийлж эхэлнэ, 50 жилийн дараа гэхэд нийт хүн амын 40%-д нөлөөлнө. |
5 | Дэлхий даяар түүхий эдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ 35% илүү байна | Өөрөөр хэлбэл хэрэглээ нь улам бүр өсөж байгаа түүхий эдийн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны өсөлт экологийн сүйрлийн хурд хоёр харилцан урвуу хамааралтай болсон байгаа нь бид их идэх тусмаа үхлээ түргэсгэж байгаатай агаар нэг болоод байна. |
6 | Оршихуйн төлөө тэмцлийн тоолуур гүйгээд эхэлсэн | Өмнө бол засаж болох алдааны тоолуур гүйж байсан. Одоо бол үхэх сэхэхээ үзэлцэх цагийн тоолуур гүйгээд эхэлчихлээ. |
Нийгэм | ||
1 | Хүн ам зүйн бодлого алдагдлаа | Монголд байгаа гадаадын иргэдийн тоо болон тэд нарыг хянах тогтолцоо шаардлага хангахгүй байгаа байдал. Үүнтэй уялдуулаад төр засгийн зүгээс хүн ам зүйн зохистой бодлого яаралтай боловсруулахгүй бол 10 жилийн дараа гэхэд бид цэвэр Монгол биш, Монгол нэртэй саармаг үндэстэн болох магадлал өндөр байна. |
2 | Хүнсний бодлого алдагдсан | Гаалиар асар их хэмжээний химийн бордоогоор бордсон хүнсний бүтээгдхүүнүүд орж ирж байна. Эрх дархтангууд тусгай захиалгаар Солонгосоос хоол хүнсний зүйлээ авчруулж байхад энгийн ард Эрээнээс орж ирсэн, химийн бордоо болон элдэв бодисын нөлөөгөөр өөрчлөлтөнд орсон бүтээгдхүүнүүдийг хэрэглэж байна. |
3 | Хүн ам зүйн эрүүл мэндийн асуудал засаж болохгүй алдааны хэмжээнд хүрлээ | Архидалт, дох, төрөл бүрийн өвчин - эдгээрийг эмчлэхэд олон арван жил шаардагдах боллоо. Цаг алдах тусам нийгмийн бүр их хүрээг хамарна. |
4 | Өнөөдрийн амьдралын хэрэглээний түвшингээс цаашаа харах боломжгүй болсон байдал | Геополитикийн бодлогын хүрээнд аливаа нэг улсыг далд замаар эзлэхийн тулд ард түмнийг нь идэвхгүй болгох гэдэг технологи хэрэгжүүлдэг. Үүний тулд амжиргааны индексээр нь хэмжиж үзээд ард түмнийг хэт өлсгөж доройтуулж болохгүй, мөн маргаашийн төлөө үргэлж санаа зовж байх хэмжээнд хүргэвэл хамгийн тохиромжтой гэж үздэг. Ийм нөхцөл байдал хүн амын ихэнх хувь нь улс орны өрнөж буй нөхцөл байдалд идэвхгүй нэгэн болж хувирдаг гэдэг. |
5 | Тархи угаалт | Аливаа үндэстэнг эзлэхийн тулд эхлээд дархлаагийн сулруул, дараа нь сульдсан үед нь эзэл гэсэн бичигдээгүй хууль дэлхий даяар үйлчилдэг. Үүний суурь өгөдөхүүн бол тухайн үндэстэнг соёл урлаг, түүхэн уламжлалт амьдрал ахуй, ёс заншилаас нь салгах явдал гэж үздэг. Ингэж чадсан тохиолдолд 15-20 жилийн дараа ямар ч үндэстэн дархлаагүй болж сульдаад ирдэг. Үүний нэг жишээ бол Ардчилал юм. Өөрөөр хэлбэл ардчилсан нийгмийг байгуулах нэрийн дор чи өөрөө л сайхан жаргаж байвал бусад нь үхэж байсан ч хамаагүй, энэ бол арчаагүй нэгэн нь үхэж байгаа юм гэж хар багаас нь ойлгуулж төлөвшүүлэх арга технологи юм. Эцэс сүүлд нь улс оронд нь аюул учирч эх орончид тэмцэлд гарах үед арчаагүй, залхуу хүмүүс цэвэр ариун бизнесмэн хүмүүсийн хийж бүтээсэн юмыг булаах замаар баяжих гэж байна гэж тархи угааж эхэлдэг. Ийм замаар нийгмийн олонхыг идэвхгүй болгох замаар цөөхөн хэдэн эх орончдыг нугчин дарах үйл ажиллагаагаа бага хүндрэлтэйгээр хийх ажиллагаа хэрэгждэг. |
Эдийн засаг | ||
1 | Буцалтгүй тусламж | Буцалтгүй тусламж нэрийн дор их хэмжээний улс орныг сүйтгэх технологиуд орж ирж байна. Үүний цаана 10-15 жилийн дараа үр дагавар нь илрэх аюултай үйл ажиллагаа хэрэгжиж байгаа (эрчим хүчний салбар, холбооны салбар, хөрөнгийн бирж, хүнсний салбар, батлан хамгаалах салбар) |
2 | Зээл | Монголд авах шаардлагагүй зээлүүдийг хэдэн сайд нартай хуйвалдаж, эсвэл юм мэдэхгүйгээр нь далимдуулж тархийг нь угаах замаар заавал авах шаардлагатай мэтээр ойлгуулж олон тэрбум долларын зээл авхуулах. Дараа нь санаатайгаар олгосон зээлүүдээ ямар ч бодит үр ашиг өгөхгүй үйл ажиллагааны санхүүжилтэнд зарцуулах замаар улс орныг өрөнд оруулах. Үүнийгээ олон улсын хууль эрх зүйг мөрдөх нэрийн дор төлөх тулган шаардалт хийх. Ингэснээрээ жижиг буурай орнуудыг санаатайгаар 100 жилийн өрийн сүлжээнд оруулж, үүнээсээ хэзээ ч гарахгүй байдал үүсгэсэнээр улс орноор нь барьцаалах технологийг хэрэгжүүлж байна. |
3 | Улс ард түмний хүнсний хэрэглээний гол бүтээгдхүүнийг хангагч мал аж ахуй, хөдөө аж ахуйг санаатайгаар далд аргаар устгах | Гадаадын ерөнхий бодлогын хүрээнд Монгол улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор унагаах үйл ажиллагааг 1996 оноос шат дараалалтайгаар хэрэгжүүлж ирсэн ба энэ асуудлыг гадаадын зөвлөхүүдийн "улс орныг хөгжүүлэх" гэсэн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байна. Улс ард түмний хүнсний хэрэглээг хангах гол хүчин зүйлсийг нь устгасан байхад тухайн улсыг амархан эзлэж болно гэсэн удирдамжийг 60-аад оны сүүл үеээс их гүрнүүдийн эдийн засгийн гадаад бодлого зохицуулалтын албад гаргасанаас хойш энэхүү технологи нь дэлхийн баялаг ихтэй, хөгжлөөр хоцрогдонгуй орнуудад түгээмэл хэрэглэгддэг аргачлал болсон. |
Улс төр | ||
1 | Төрийн тогтолцоо | Төрийн тогтолцоо нь санаатайгаар нэгдсэн шийдэлд хүрэх боломжгүй, хагралдаж бутрах нөхцөл байдлыг өөрийн бүтцээрээ бүрэлдэж байхаар зохион байгуулалттай, ямар ч хариуцлагын тогтолцоогүй шийдэл бүхий систем ба үүнийг 1992 оноос хойш шат дараалалтай, гадаадын тусгай институциудын боловсруулсан схемийн дагуу Монголд суурьшуулж ирсэн. |
2 | Төрийн удирдлага | Гадаадын тусгай албадын боловсруулдаг төрийн тэргүүнүүдийг урхидах аргачлалын дагуу "хайрцаглагдсан" хэдхэн төрийн тэргүүнүүдтэй улс болсон. |
3 | Төрийн удирдлагын зорилго | Хар амин үзэлтэй, хувийн ашиг сонирхолынхоо төлөө яахаас буцахгүй хүмүүс нь дээшээ гардаг төрийн тогтолцоонд төрийн эрх баригчид зөвхөн өөрийн хувийн эрх ашгийг хамгаалах нь төрийн удирдлагын гол зорилго болсон. |
4 | Гадаадын бодлого | Дэлхийн тогтолцоо тэр чигээрээ нуман тулгуурт орсон. Энэ байдлаас гарахын тулд хэд хэдэн улсыг золиосонд гаргахаар төлөвлөсөн байдал. Мөн түүнчлэн үүнд зориулж хэд хэдэн улсуудыг тохиролоцооны дагуу нэг нэгнийхээ мэдэлд шилүжүүлэх гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа. Золиослогдох орнуудын тоо (эхний ээлжинд) - 8, тохиролоцооны дагуу нэг нэгэндээ шилжүүлэх орнуудын тоо - тодорхойгүй. Тохиролцооны дагуу нэг нэгэндээ шилжүүлэх орнуудын тоонд стратегийн эрчим хүчний түүхий эдээр баялаг орнууд голцуу байх магадлалтай. |
5 | Оюу толгой, Таван толгойг Монголын сүйрлийн эхийг тавих хэрэгсэл болгож байна. | Оюу толгой, Таван толгой ордуудыг ашиглалтанд оруулах нэрийн дор зохион байгуулалттай тусгай бүлэглэл Монголд орж ирэх магадлалтай. Энэхүү бүлэглэлийн гол зорилго бол одоогийн засгийн газрыг бүх талаас нь аюулаас хамгаалах, цаад зорилт нь бол өөрсдийн бодлого хэрэгжүүлэгч хүмүүсийнхээ урт хугацааны төрийн удирдлагыг хангах . Энэхүү ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг ордуудын хувьцаа гадаадын биржүүдээр борлуулагдан Монголд төсөлд зарцуулагдах нэрийн дор оруулж ирэх магадлалтай. |
Thursday, September 16, 2010
Засаж болох алдааны цаг хугацааны тоолуур гүйгээд дууслаа
Өөрөө өөрийгөө зөвтгөж амьдрахаас илүү гутамшигт зүйл хүмүн амьдралд үгүй.
Хүн бүрд гутамшигт үйлдэл гэж байж болно.
Гэхдээ хийсэн гутамшигт үйлдэлдээ уягдаад, дарагдаад, баригдаад юу ч хийхгүй бол энэ нь гутамшигт амьдрал болно.
Гутамшигт үйлдлээс илүү гутамшигт амьдрал бүр гутамшигтай!
Гутамшигт амьдралаас илүү гутамшигтай зүйл бас байна.
Энэ бол гутамшигт үйлдэл буюу амьдрал нь хэзээ нэгэн цагт хойч үед нь ил болох вий гэхээс айхдаа үр хүүхэд нарт нь аюул тулгараад байхад юу ч хийхгүй байх гутамшигт түүх.
Үр хүүхдийнхээ төлөө юм хийгээгүй, хийхийг оролдоогүй, оролдоогүйгээс болоод хойч үеээ ангал руу унагаах гутамшигт түүхээс илүү гутамшигтай зүйл энэ хорвоод үгүй!!!
Tuesday, July 6, 2010
Үндэсний аюулгүй байдал ба Таван толгой
Таван толгойн нүүрсний ордыг ашиглах талаар өнөөдөр олон нийтлэлч, улс төрч, эх оронч нар санал бодлоо уралдуулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ үүний цаана Засгийн Газар Таван толгой ордыг ашиглах төрийн бодлогоо үндэсний аюулгүй байдал, дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай нарийвчлан уялдуулж асуудлыг авч үзэхгүй байгаа нь харамсалтай.
Засгийн газар Үндэсний Аюулгүй байдал гэдэг асуудлыг хэт ерөнхий авч үзэж байгаа нь хэний ашиг сонирхолд нийцэх вэ?
Энд нэг нөхцөл байдал системийн судлаач бид нарын анхаарлыг хамгаас их татаж байна. Энэ нь юу вэ гэвэл дэлхийн хөгжингүй орнууд улс орны ирээдүйтэй шууд холбоотой асуудал дээр Үндэсний Аюулгүй байдалд үүсэж болох бүх эрсдэлүүдийг системийн судалгаа болон үндэсний аюулгүй байдлын стратеги судлалын хүрээлэнгүүдээрээ дамжуулж нарийн судалж, нийт ард иргэдийнхээ санал хүсэлтийг өргөнөөр ашиглах замаар ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлүүдээс улсаа хамгаалах нөхцөл байдлаа хангах үүднээс шаргуу ажилладаг. Харин буурай орнуудад шал эсрэгээр, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг дэндүү ерөнхий, яг одоо манай Монгол улсад өрнөж байгаатай адил хам хум, ямар ч судалгаа үндэслэлгүйгээр, зарим тохиолдолд шууд тархи угаалт, хуурамч мэдээллийн урсгалаар шийдэх замаар үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг санаатайгаар дутуу авч үзэх байдал түгээмэл байна.
( Ер нь үндэсний аюулгүй байдлын асуудлыг нарийн гаргаж ирэх нь улс орныг далд аргаар эзлэх бодлогод хамгийн их сөргөөр нөлөөлдөг тул гадаадын бодлого баригч нар буурай орнуудыг эрхшээлдээ оруулахдаа нэн түрүүнд үндэсний аюулгүй байдлын бодлогыг тодорхойлогч болон хэрэгжүүлэгч гол хүмүүсийг өөрсдийн хяналтдаа авдаг. Монголын өнөөгийн төр засгийн бодлогыг хараад байхад үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэгч нар гадаадын бодлого баригч нарын эрхшээлд орчихсон гэсэн дүгнэлт зүй ёсоор гарч байгааг одоо нуугаад хэрэггүй биз дээ.)
Цаашилбал Таван толгой ордын асуудлыг дэлхийн геополитик болон Үндэсний Аюулгүй байдалтай холбож авч үзье.
Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглах нь зөв боловч хэрхэн ашиглахаас олон зүйл хамаарна. Гэтэл өнөө үед Таван толгойн ашиглалтын үйл явцаас хамаарч Үндэсний Аюулгүй байдалд маш олон эрсдэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Үүнд хэд хэдэн нөхцөл байдлыг онцгойлон авч үзье:
1. Монгол улсын Засгийн Газар Таван толгойг ашиглаж мөнгө олж болох юм байна гэдгийгээ л сайн ойлгож байгаа болохоос хэрхэн зөв бодлогоор ашиглах вэ гэдгээ мэдэхгүй байгаа байдал
2. Дэлхийн геополитик, гео-стратегийн талаар ямар ч мэдлэггүй, туршлагагүй хүмүүсээр Таван толгой болон үүнээс үүдэлтэй үндэсний аюулгүй байдалтай холбоотой бодлогыг тодорхойлуулж байгаа байдал
3. Үндэсний Аюулгүй байдлыг хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоо шаардлага хангахгүй байгаа байдал
4. 21-р зуунд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинээр бүрэлдэн тогтож буй дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, хуульчлан батлаагүй байдал
5. Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн ордуудаа хэрхэн ашиглах талаар боловсруулсан үндэсний бодлого болон хөтөлбөрөө гаргаагүй байж шууд гадаадын компаниудтай гэрээ хийж байгаа байдал
6. Монгол улсын стратегийн ач холбогдолтой гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх багийг шаардлага хангах хүмүүсээр бүрдүүлээгүй байдал. Өөрөөр хэлбэл төр засгийг төлөөлж гэрээ хийж байгаа багийн бүрэлдэхүүн олон улсын хууль эрх зүйн асуудлыг мэдэхгүй, гэрээ хэлэлцээрийн ямар ч туршлагагүй, нөлөөнд амархан автамтгай, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр нэг ч удаа ажиллаж байгаагүй тийм хүмүүсээс бүрдсэн байна (бүх хөгжингүй орнуудад үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаагүй хүмүүсээр улс орны шинж чанартай гэрээ хэлэлцээрийг хийлгэдэггүй)
7. Гэрээнээс үүсэх сөрөг үр дагаврыг цаг хугацаа, үйл ажиллагааны цар хүрээ, хууль эрх зүйн орчноор нь хязгаарлах бодлого бариагүй байдал
8. Гэрээний хэрэгжилтийн явцад Монгол улс өөртөө ашиггүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээнээс гарах нөхцөлүүдийг урьдчилан нарийвчлан боловсруулаагүй байдал. Үүнтэй холбогдуулж ямар ямар заалтууд байх ёстой гэдгээ ч мэдэхгүй байгаа байдал
9. Гэрээний хэрэгжилтийн явцад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл байдал үүсэх тохиолдолд үл маргах журмаар гэрээг дуусгавар болгох талаар заалт ороогүй байдал
10. Монгол улсыг төлөөлж гэрээ байгуулж байгаа хүмүүстэй гэрээний заалтыг үндэсний эрх ашгаас гадуур хийсэн тохиолдолд эрүүгийн болон иргэний хариуцлага хүлээлгэх тухай гэрээ байгуулаагүй байдал. Улмаар хариуцлагын тогтолцоогүй орчинд тухайн гэрээ хийгч сайд нар гадаадаас авах шагнал урамшууллаа нэмэгдүүлэх үүднээс гадаадын эрх ашигт нийцэх заалтуудыг дэндүү улайм цайм оруулж байгаа байдал (удахгүй Монголоос гараад зугтах хүмүүст гэрээний заалтуудаас гарах үр дагавар хамаагүй)
11. Бусад бүх хөгжингүй улс орнууд өөрсдийн орд газруудыг тодорхой нөхцөлтэйгөөр ашиглуулдаг байхад ганцхан Монгол улс орд газруудаа бүр эзэмшил болгоод өгчихсөн байдал
12. Төр засгийн удирдлагад гарсан хүмүүс нь Монголын эрх ашгийг хамгаалах сонирхолгүй, хийж байгаа алдаанаас нь гарах сөрөг үр дагаврын цар хүрээг тооцох чадалгүй, мэдлэггүй, ирээдүйд учирч болох аюулыг системийн хэмжээнд тодорхойлж чадахгүй байгаа, эсвэл санаатайгаар зөв тодорхойлохыг хүсэхгүй байгаа байдал
Өөрөөр хэлбэл Монгол улс стратегийн ордуудаа ашиглах талаар гэрээ хийж байгаа байдлыг харахад машин жолоодож үзээгүй хүнд орчин үеийн уралдааны машин өгөөд олон улсын шинж чанартай авто уралдаанд оролцуулахтай ижил төстэй үйл явдал Монгол улсад өрнөж байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд Засгийн Газрын боловсруулсан Таван толгой ордыг зөв зохистой ашиглах үзэл баримтлал нь Үндэсний Аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй, эсвэл санаатайгаар гадаадын ашиг сонирхолд нийцүүлж хийж байгаад л гол учир нь оршиж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Таван толгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг бид ямар замаар явуулах ёстой вэ гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ. Энэ тал дээр зарим нэг саналаа илэрхийлье.
1. Дээр дурдагдсан бүх сөрөг нөхцөл байдлуудыг нэн даруй арилгах
2. Таван толгойн ордын ашиглалтын бодлого Монгол улсын Үндэсний аюулгүй байдалтай ямар ямар өгөгдөхүүнээр холбогдож байгааг тодруулах
3. Эдгээр өгөгдөхүүний хэд нь гаднын нөлөөнөөс хамааралтай, хэд нь дотоодын нөлөөнөөс хамааралтай, хэд нь улс төрийн шинж чанартай, хэдэн эдийн засгийн шинж чанартай, хэд нь экологийн шинж чанартай, хэд нь нийгмийн шинж чанартай, хэд нь олон улсын шинж чанартай, хэд нь ганцхан Монгол улсын шинж чанартай, хэд нь харилцан холбогдох хамааралтай, хэд нь дангаараа шинж чанартай, хэд нь хувьсах чанартай, хэд нь тогтмол шинж чанартай, хэд нь шууд хамаарлын өгөгдөхүүн байна, хэд нь шууд бус хамаарлын өгөгдөхүүн байна гэдгийг нарийвчлан тодруулах
4. Эдгээр өгөгдөхүүнээс гарах эрсдэлийн хэмжигдэхүүний цаг хугацааны хамаарал, үр дагаврын хамаарал, засаж болох эрсдэлийн тоо болон хэмжигдэхүүн, засаж болохгүй эрсдэлийн тоо болон хэмжигдэхүүн тус тус ямар үзүүлэлттэй гарч байгааг системийн хэмжээнд нарийвчлан шалгаж үзэх, ирээдүйд үүсэх эрсдэлүүдийг урьдчилан тооцож үзэх шаардлагатай
5. Эдгээр өгөгдөхүүнээс шууд гарах эрсдэл, шууд бус гарах эрсдэл, эрсдэлийн илрэх хугацаа, ирээдүйд нөлөөлөх нөлөөллийн хэмжигдэхүүн, цар хүрээ, үр дагаврыг тогтоох
6. Таван толгой ордын ашиглалтын бодлого системийн тогтолцооны харилцан үйлчлэлийн харилцаанд эерэгээр үйлчлэх нөхцөлийг хангаж байгаа эсэх (системийн тогтолцоо гэдэг ойлголтод төр засгийн зохистой удирдлагын тогтолцоо, эдийн засгийн зохистой удирдлагын тогтолцоо, экологи - эдийн засгийн харилцан шүтэлцээ, нийгмийн эерэг хувьслын тогтвортой шинж чанар, нэг үндэстний иргэншлийн хувьсал дэлхийн иргэншлийн хувьсал хоёрын харилцан үйлчлэлийн зохистой харьцаа гэх өгөгдөхүүнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл төр засаг-эдийн засаг-нийгэм-экологи гэсэн 4-н өгөгдөхүүний систем хоорондоо эерэг үйлчлэлтэй байна уу, сөрөг үйлчлэлтэй байна уу гэдгийг тогтоодог.)
Нэг үгээр хэлбэл Таван толгой ордыг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлыг бид зүгээр эдийн засгийн үр ашигтай байдлаас нь асуудалд хандахаас илүү ирээдүйд Таван толгойг ашигласнаараа бид ямар зүйл дээр хожих вэ, ямар зүйл дээр алдах вэ гэдгийг сайн тооцох хэрэгтэй.
Цаашилбал дэлхийн нүүрсний салбарын системийн тогтолцоо, энд үйлчилж байгаа тоглоомын дүрмийг сайн мэдэхгүйгээр Монгол улс зөв зохистой бодлого барьж чадахгүй.
Нүүрсний тогтолцооны талаар та бүхэнд хэдэн мэдээлэл өгье. Дэлхийн нүүрсний тогтолцоог үндсэн 4-н хэсэгт хувааж авч үзэж болно. Энэ бол нүүрсний нөөцөөр тэргүүлэгч орнууд, нүүрсний экспортоор тэргүүлэгч орнууд, нүүрсний импортоор тэргүүлэгч орнууд, нүүрсний хэрэглээгээр тэргүүлэгч орнууд гэж. Эдгээр тэргүүлэгч орнууд 3-н үндсэн чиглэлээр нүүрсний салбарын тоглоомын дүрмийг тогтоодог. Энэ нь нүүрсний ордын ашиглалтын эрх, тээвэрлэлт, технологи гурав юм. Энэ дотроо мэдээж тухайн ордын лицензийг эзэмших буюу тухайн ордыг ашиглах эрх нь хамгийн чухал нь. Энд бүх Хятадын "СNOOC" корпорацын Ерөнхийлөгч Фу-гийн хэлсэн үгийг The Economist сэтгүүл нийтэлсэн байдлаар нь хүргэе: " Мөнгө надаа байгаа. Технологийг би олж чадна. Гэхдээ чамд орд газар байхгүй л бол чамд хэн ч тусалж чадахгүй". Орд газрын ашиглалтын эрх ямар чухал болохыг та бүхэн энэ үгнээс харж байгаа байх.
Харин энэхүү 3-н чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ дэлхийн улс орнууд өөрсдийн гео-компаниудаа төрийн бодлоготойгоор ашигладаг. Өөрөөр хэлбэл, ил талдаа зүгээр нэг аж ахуйн нэгж, цаана бол тухайн улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэгч төрийн машин байдаг.
Ийм байдлаар үйл ажиллагаанд оролцох нь ч цаана утга учиртай байдаг. Учир нь аливаа нэг хөгжингүй орон буурай орныг санаатайгаар эзлэх буюу хохироох бодлого хэрэгжүүлсэн байхад олон улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг. Мөн дээрээс нь олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргүүд гэж байна. Гэтэл аж ахуйн нэгж гэдэг бол өөр хэрэг. Аж ахуйн нэгж буюу компани нь хууль л зөрчөөгүй бол юу хийж болно гэсэн бичигдээгүй дүрэм дэлхий даяар үйлчилдэг. (Ийм нөхцөл байдалд энэ тэндээ олон цоорхой, хагархайтай Монголын хууль эрх зүйн орчин гадаадын бодлогод ямар сайхан боломж гаргаж өгч байна, төсөөлөөд үзээрэй ). Тэгээд ч аж ахуйн нэгж аливаа хууль эрх зүй, эдийн засгийн харилцаанд ашиг харж оролцдог тул тухайн компанийн удирдлагын үйлдлийг аливаа үндэстний эсрэг санаатайгаар улс төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй.
Ийм л энгийн аргаар дэлхийн улс орнууд жирийн нэг компани гэсэн халхавчин доор өөрсдийн геополитикийн тоглолтоо хэрэгжүүлдэг.
Тэгвэл нүүрс яагаад ийм эрэлт хэрэгцээтэй вэ гэдэг асуудлыг авч үзье. Ингэхийн тулд та бүхэн доорх хүснэгтүүдийг анхааралтай ажиглана уу.
Дэлхий дээр батлагдсан нөөцөөрөө тэргүүлэгч орнууд:
АНУ - 246 643 сая тонн буюу 27.1%
ОХУ - 157 010 сая тонн буюу 17.3%
Хятад - 114 500 сая тонн буюу 12.6%
Энэтхэг - 92 445 сая тонн буюу 10.2%
Австрали - 78 500 сая тонн буюу 8.6%
Үүнтэй харьцуулж үзэхэд Монгол улсын нөөц батлагдаагүй боловч ойролцоогоор 150 гаруй тэрбум тонн гэж үздэг. Монгол улсыг гадаадынхан зүгээр ч нэг нүүрсний Саудын Араб гэж нэрлээгүй байх аа.
Дэлхий дээр нүүрсний экспортоороо тэргүүлэгч орнууд:
Австрали - 278 сая тонн буюу 25.6%
Индонез - 228 сая тонн буюу 21%
ОХУ - 115 сая тонн буюу 10.6%
АНУ - 83.5 сая тонн буюу 7.7%
Колумб - 81.5 сая тонн буюу 7.5%
Дэлхий дээр нүүрний импортоороо тэргүүлэгч орнууд:
Япон - 206 сая тонн буюу 19.4%
Өмнөд Солонгос - 107 сая тонн буюу 10.1%
Энэтхэг - 71 саят тонн буюу 6.7%
Тайван - 71 сая тонн буюу 6.7%
Герман - 56 сая5.2%
Дэлхий дээр нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладгаараа тэргүүлэгч орнууд:
(нэг жилд сая тн)
Хятад - 2 960 сая тонн буюу 42.5% (ашиглалтын жил нөөцийн хэмжээгээрээ - 38,5 жил)
АНУ - 1 063 сая тонн буюу 18% (ашиглалтын жил нөөцийн хэмжээгээрээ - 224 жил)
Энэтхэг - 522 сая тонн буюу 5.8% (ашиглалтын жил нөөцийн хэмжээгээрээ - 114 жил)
Австрали - 402 сая тонн буюу 6.6% (ашиглалтын жил нөөцийн хэмжээгээрээ -190 жил)
ОХУ - 327 сая тонн буюу 4.6% (ашиглалтын жил нөөцийн хэмжээгээрээ 481 жил)
Дээрх хүснэгтийг тайлбарлахад, жишээ нь Хятад улсын нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 2009 онд 2 960 сая тонн хүрсэн ба энэ хэрэглээг тогтмол гэж үзвэл 38 жилийн дараа Хятад улсын одоогийн батлагдсан нүүрсний нөөц дуусах магадлалтай юм. Мэдээж хэрэглээний индекс өсөх тохиолдолд энэ хугацаа бүр багасах нь ойлгомжтой.
Та бүхэн дээрх хүснэгтүүдийг сайн ажигласан бол олон зүйлийг өөрсдөө олж харсан гэж найдаж байна. Үүн дээр нэмээд хэдэн тайлбарыг хэлье.
Орчин үед дэлхий дээр аливаа улсын хөгжил болон аюулгүй байдлын гол суурь бол эрчим хүчний аюулгүй байдал юм. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангадаг 3-н үндсэн түүхий эд байдаг. Энэ бол нефть, байгалийн хий, нүүрс. (уран болон бусад цацрагт идэвхт стратегийн бүтээгдэхүүний нөөц дэлхий дээр бага байдаг тул дээрх жагсаалтад ордоггүй.Усан цахилгаан станцууд зөвхөн хэдхэн улсуудын эрчим хүчний салбарт чухал байр суурь эзэлдэг.) Судлаачдын дүгнэж байгаагаар бол нефть болон байгалийн хийний нөөц одоогоос 30-40 жилийн дараа гэхэд дуусна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ нэмэгдэх тусам бүр хурдан дуусах магадлалтай. Энэ тохиолдолд нүүрс эрчим хүчний аюулгүй байдлыг хангах гол стратегийн бүтээгдэхүүн болно.
Дэлхий дээрх нүүрсний нөөцийг хэрэглээний өсөлтөөс нь хамаарч ойролцоогоор 100-150 жил ашиглана гэж үздэг. Хүн төрөлхтөн 2100 он гэхэд дээрх 3-н стратегийн эрчим хүчний түүхий эдээс хамааралгүй эрчим хүчний өөр шинэ технологи гаргаж чадахгүй бол бүх дэлхий даяараа эрчим хүчний хямрал үүснэ гэж Францын эрдэмтэд дүгнэсэн байдаг. Энэ тохиолдолд эрчим хүчний түүхий эдээ илүү нөөцөлж үлдсэн буюу түрүүлж технологийн хувьд хөгжсөн орон дэлхий дээр ноёлох байр суурьтай болох магадлал өндөр. Үүн дээр нөхөн сэргээгдэх эрчим хүчний судалгаанд зориулагдаж байгаа санхүүжилтийн хэмжээ жил бүр өсөж байгаа. Саяхан гэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нарны эрчим хүчний технологи, үйлдвэрлэлтийн салбарт 2,0 тэрбум долларын санхүүжилт гаргахаар болов (Abengoa Solar Inc, Abound Solar Manufacturing гэдэг Америкийн 2 компанид уг санхүүжилтийг олгохоор болсон байгаа.) . Гэтэл нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбар дэлхийн эрчим хүчний системд өөрийн зохих байр сууриа эзлэхэд доод тал нь 50-70 жил шаардагдана гэж үздэг.
Тийм болохоор нүүрс удахгүй үнэгүйднэ гэдэг тархи угаалтад битгий хууртаарай гэж захимаар байна. Нүүрс ямар ч л байсан ойрын 50-70 жил үнэ нь тогтмол өсөх нь тодорхой.
Ийм ч учраас дэлхийн судлаачдын үзэж байгаагаар нүүрсний үнэ улирлын чанартай бага зэрэг дээш доошоо хэлбэлзэх боловч тогтмол өсөх буюу ойрын 10-15 жилийн дотор үнэ нь доод тал нь 100-300%-иар нэмэгдэнэ гэж үзэж байна. Иймд наанадаж тогтмол үнэ нь өсөх стратегийн ордыг одооноос олон жилээр авна гэдэг нь хэнд илүү ашигтай вэ гэдэг нь тодорхой байгаа биз?
Энэ мэтчилэн улс орон бүр өөрсдийнхөө ирээдүйн аюулгүй байдлаа хангах бодлогоо одооноос угтуулан хэрэгжүүлж байгааг буруутгах аргагүй. Харин өөрсдийн аюулгүй байдлаа хангахын тулд бусад улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн бодлого хэрэгжүүлж байгаа зарим нэг улсын бохир санаархлыг Монголын төр засаг дэмжин, өөрийн газар нутагтаа хэрэгжүүлж байгаа нь аюултай. Өнөөгийн төр засаг дээрх нөхцөл байдлыг мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй царайлж далд хуйвалдааны замаар Монгол улсыг олон улсын геополитикийн торонд дөнгөлөх бодлого хэрэгжүүлж байгаа нь өнөөгийн түүхэн цаг хугацааны мөчлөг дээр бидэнд тулгараад байгаа аюул.
Оюу Толгой, үүний дараа удахгүй шийдэгдэх гэж байгаа Таван толгойн орд газрыг ашиглах төрийн бодлого нь Монгол улсыг өөрийн ашиг сонирхлын хүрээнд онилсон гадаадын эрх ашигт илүүтэйгээр нийцэж байгаа нь олон баримтаар нотлогдож байгаа. Ганцхан төр засаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг мөнгөөр бүхэлд нь худалдаад авчихсан байгаа нь тархи угаах бодлогоо хэрэгжүүлэх нөхцөл байдлыг илүүтэйгээр бүрдүүлж байна.
Цаашилбал Засгийн Газар санаатай үйлдлээрээ Монгол улсыг гадаадын бодлогын золиос болгох алхмуудыг шат дараалалтай, Монгол улсын хууль эрх зүйн орчны хүрээнд хийж байгааг олж тогтооход тийм ч хэцүү биш. Энэхүү гадаадын том том компаниудтай хийж байгаа гэрээний заалт хэнд ашигтай вэ гэдгээс нь системээр нь хөөгөөд үзэхэд л бүх юм тодорхой болж байгаа юм. Мөн энэ үйл ажиллагааг Монголын талаас хэн сэдэж, хэн зохион байгуулж, хэн хэрэгжүүлж байгаа нь ч сонин биш. Түүхэн цаг хугацааны шүүлтүүрээр ороод ирэхлээр бүгд л ил болох ба тэр үед эдгээр улс хүссэн хүсээгүй зохих ёсныхоо хариуцлагаа хүлээх нь тодорхой. Гагцхүү төр засгийн удирдамжийг хэрэгжүүлэхэд санаандгүй оролцож байгаа хүмүүс энэ цаг мөчид засаж болох алдаануудаа засаагүйгээс болж сүүлд нь харамсаад барахгүй байдалд битгий ороосой гэж хүсэж байна.
Засгийн Газар ч яахав, 7-р сарын 9-нөөс өмнө яаравчлан Таван толгойн гэрээний асуудлыг гадаадын компаниудад өгөх хууль эрх зүйг бүрдүүлэх нь ойлгомжтой. Дараа нь гадаадын компаниудад орд ашиглах эрхийг ард түмэн баяр наадмаа тэмдэглэж байх үед нууц байдалд хурдан шийдээд өгчихнө. Нэгэнт олон улсын эрх зүйн харилцаанд гадаадад ашигтай нөхцөл байдлаар Таван толгойн асуудлыг оруулчихсан байхад ард түмэн яаж ч чадахгүй гэсэн тооцоо хийчихсэн, үр дүнгээ хүлээнэ. Нэгэнт гадаадын компаниудын нэр дээр Таван толгой ордын ашиглалтын эрх нь оччихсоны дараа одоогийн эрх баригчид тохиролцсон ёсоороо гадаадаас мөнгө ч авах нь авна. Одоо ч авна, ирээдүйд ч ашгаа авна. Ганцхан тэдний хувьд тооцож үзээгүй нэг л өгөгдөхүүн бий . Тэр нь юу вэ гэвэл 20-р зууны дэлхийн эрчим хүчний түүхий эдийн төлөөх дайны түүхийг мэдэхгүй одоогийн эрх баригчид тэднийг ирээдүйд юу хүлээж байгаа гэдгийг л мэдэхгүй. Өөрөөр хэлбэл гадаадын эрх ашигт нийцүүлж үр бүтээлтэй ажилласныхаа шагналд авсан мөнгөө тэд өөрсдөө хэзээ ч бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, үр хүүхэд нь ч тэрнээс нь юм хүртэхгүй. Харин хар хувь тавилан буюу "black fate" (нефть болон хувь тавилан нь хоёулаа "хар" болохоор адилтгаж нэрийдсэн юм болов уу ) гэж нэрлэгдсэн хар замаар явах тавилантай. "Black fate"-ийн талаар бяцхан тодруулга:
Өнгөрсөн зууны түүхийг сайтар судалж үзвэл 20-р зууны эрчим хүчний түүхий эдийн төлөөх их гүрнүүдийн далд хуйвалдаанд оролцсон буурай орнуудын төрийн тэргүүн болон нөлөө бүхий эрх мэдэлтнүүд ихэнх нь хачирхалтай байдлаар алга болох буюу аваар осолд ороод зуурдаар үхсэн байдаг. Италийн La Repubblica сонин тус улсын нефтийн Eni корпорацын Ерөнхийлөгч асан Энрико Маттеи 1962 оны 10-р сарын 27-нд онгоцны аваараар осолдсон байдлыг судлах явцдаа нэгэн сонирхолтой зүй тогтлыг илрүүлсэн байдаг. Энэ нь юу вэ гэвэл эрчим хүчний түүхий эдтэй холбоотой гэрээ хэлэлцээрт оролцож байсан олон орны янз бүрийн эрх мэдэл бүхий хүмүүст дандаа золгүй явдал тохиолддог гэдгийг тогтоосон. La Repubblica сонины сурвалжлагч нарын анхаарлыг татсан бас нэг баримт гэвэл эдгээр хүмүүс дандаа олон зуун сая долларын гэрээ байгуулах явцад шууд болон шууд бусаар оролцсон байдаг. Үүнтэй холбогдуулж тус сонины дүгнэлтэд “хахууль өндөр байх тусмаа түүнээс өгөөжийг нь хүртэх магадлал багасдаг” гэж бичсэн байх бөгөөд "хахууль өгөгчид анхнаасаа хахууль авсан хүнээсээ мөнгөө яаж буцааж авахаа урьдчилан тооцсон байдаг бололтой" гэсэн байна.
Гэтэл өөр нэг эх сурвалжид бичсэнээр бол “... Эрчим хүчний салбарын түүхий эд нийлүүлэлттэй холбоотой олон улсын хэмжээний далд хуйвалдаанд оролцогсдын хувьд нэгэн бичигдээгүй “хараал” үйлчилдэг. Тэд бүгд сүүлд нь амь нас болон амьдралаараа хохирдог" гэсэн байна. (Түүхий эд нийлүүлэлттэй холбоотой гэсэн тодотголын цаана дандаа буурай, ядуу орны төлөөлөгчид байгаа нь хачирхалтай.) Цаашилбал уг эх сурвалжид "Энэ нь оролцсон гэрээ хэлэлцээрийн үнийн дүн хойно олон тэгтэй байх тусмаа тухайн гэрээ хэлэлцээрийг батлуулсан хүмүүст учир битүүлэг, эмгэнэлт явдлууд заавал тохиолддог” гэжээ. (Харьцуулж үзэхэд Оюу толгой, Таван толгой ордуудын гэрээ тохиролцооны хэмжээ бүр олон зуун тэрбум доллароор хэмжигдэж байгаа, дээрээс нь дэлхийн геополитикийн тулаанд хамгийн аюултайд тооцогддог эрчим хүчний түүхий эдийн төлөөх дайнд нэг муу улсын тэргүүн байтугай, бүхэл бүтэн улс орнуудыг ч золионд гаргадгийг бид Панам, Афганистан, Косовогийн хямрал, Ирак гээд олон улсын жишээн дээр харж байна.)
Энэ мэтчилэн 20-р зууны эрчим хүчний төлөөх дайнд хэчнээн улс орныг устган сүйрүүлсэн жишээг бид олноор дурдаж болно. Мөн өөрийнхөө лайг өөрөө эдлэх улс төрчдийн хувь тавилан ч мань мэтэд хамаа алга даа гэж үзлээ гэхэд авч чадахгүй хоосон олзны төлөөсөнд Монгол орныг минь чирэх гээд байгаа өнөөгийн эрх баригчдын энэ үйлдлийг зүгээр хараад сууж болохгүй тул Монгол оо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүрт зориулж нийтлэв.

Friday, June 11, 2010
Хязгааргүй нөлөөллийн технологи - энгийн хэлбэр
Улсад хэрэгтэй, намд хэрэгтэй, чамд хэрэгтэй гэх буюу хязгааргүй нөлөөллийн технологи
(Дэлхийн 187 оронд амжилттай хэрэгжиж ирсэн хязгааргүй нөлөөллийн технологийн зарим хэсгээс энгийн ойлгогдох хэлбэрээр найруулан тавив. )
Дэлхий дээр хүний оюун ухааныг зайнаас залж чаддаг технологийг бий болгох гэж олон зуун жилийн турш үе үеийн шилдэг эрдэмтэд янз бүрийн туршилт, судалгаа хийсээр ирсэн байдаг. Энэ нь ч зохих үр дүнгээ өгсөн, холбогдох туршилтууд нь ч амжилттай болж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их дурдагдаж байгаа.
Харин үеийн үед хүний сэдэлт, үйлдлийг залах шилдэг хэрэгсэл бол тухайн хувь хүний ашиг сонирхол байсан, байсаар байна.
Орчин үед хувь хүнийг ашиг сонирхлоор нь залан чиглүүлэх арга хэрэгсэл нь далд дайны буюу тагнуулын хэрэгсэл байхаас гадна улс төр, бизнесийн салбарт маш өргөнөөр хэрэглэж байна. “Хүний санаа бодлыг удирдах хамгийн шилдэг арга бол түүнд ашиг сонирхлынх нь сэдэлтийг өгөх” гэж Америкийн топ маркетингийн компаниудад заадаг. Үүнтэй адил аливаа улс орны удирдагчийг ашиг сонирхлынх нь дагуу чиглүүлэн залж чадвал тухайн улсыг нь залж болно гэж хязгааргүй нөлөөллийн технологийн талаар судлаачид ярьдаг. Энэхүү улсын удирдагч хэдий чинээ нэр хүнд, мөнгө, эд баялагт дуртай, эсвэл хэдий чинээ гөжүүд, зөрүүд, муйхар, зальхай, аймхай, бэртэгчин байна, төдий чинээ залахад амархан гэж үздэг. Ийм ч учраас улс бүрийн стратеги судлалын хүрээлэнгүүдэд аливаа улс орны удирдагч нарыг маш нарийвчлан судалдаг ба үүний дараа тухайн улстай харилцах харилцааны технологийг нарийвчлан гаргадаг. Үүн дээр гео-стратегийн ач холбогдолтой улсуудын хувьд энэхүү арга технологи нь тухайн их гүрнүүдийн тусгай албадын сэтгэл зүйн тасагт бас давхар очдог онцлогтой.
Хувь хүнийг ашиг сонирхлоор нь удирдан чиглүүлэх гэдэг далд нөлөөллийн технологи болон энэхүү стратегийг хэрэгжүүлдэг тусгай албад хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй. Гэхдээ дэлхий даяар өөрийн нөлөөллийг тогтоох их гүрнүүдийн далд дайнд томоохон байр суурь эзэлдэг нь маргаангүй. Хязгааргүй нөлөөллийн технологийг хувь хүнд чиглэсэн, нийгэмд чиглэсэн гэж 2 үндсэн хэсэгт хуваадаг. Хүйтэн дайны үед хуучин социалист системийг кока кола, видео хоёр л устгасан гэдэг шиг нийгэм луу чиглэсэн нөлөөллийн технологи нь улс орныг хүн ам зүй, соёл иргэншил, түүхэн уламжлал ёс заншил, аж амьдралын хэв маягийг устгах буюу өөрчлөхөд чиглэдэг. Нийгэм луу чиглэсэн хязгааргүй нөлөөллийн технологи амжилттай хэрэгжсэн тохиолдолд хувь хүн луу чиглэсэн нөлөөллийн технологи илүү хялбар болдог ч гэж үздэг. Харин хувь хүнд чиглэсэн хязгааргүй нөлөөллийн технологи нь тухайн тавигдаж буй зорилт бүрээсээ хамаарч тус бүр өөр өөр хандлага, арга барилтай байхыг шаарддаг. Хувь хүн луу чиглэсэн далд нөлөөллийн буюу хязгааргүй нөлөөллийн технологи нь үндсэн 3-н шаттай хэрэгждэг.
1. Тухайн хүний ашиг сонирхлыг өөртөө ашигтай байх урсгал луу чиглүүлэхийн тулд суурь судалгаа хийх (сэтгэл зүй, ааш зан, боловсрол, төлөвшилт, гарал үүсэл, гэр бүл, найз нөхөд, хүрээлэн буй орчин, сурсан бага, дунд, дээд сургууль г.м. бүх талаас нь судлах замаар сэтгэл зүй, ашиг сонирхлынх нь загварчлалыг нь гаргадаг)
2. Тухайн гаргасан загварчлалын дагуу хувь хүний ашиг сонирхлыг зорилтот ашиг сонирхлын урсгалтай нийлүүлэх, эсвэл зорилтот ашиг сонирхолд тэр хүний ашиг сонирхлыг захируулах технологийг хэрэгжүүлэх.
3. Ашиг сонирхлоор нь уялдуулан асуудлыг шийдвэрлэх
(Дээрх 3-н шатлалын дагуу нөлөөлөх арга технологи хэрэгждэг гэж онцолдог.)
Хязгааргүй нөлөөллийн технологи Монголд хэрэгжиж байгаа эсэх.
Монголын улс төрийн тогтолцоог хэн удирддаг вэ гэвэл хүн бүр УИХ гэж хэлэх нь ойлгомжтой. Гэтэл УИХ нь өөрөө бас нэг тогтолцооны дамжлага гэвэл та итгэх үү?
Дэлхийн хүн төрөлхтний түүхийг харж байхад үеийн үед улс төрийн тогтолцоо нь өөрөө далд тоглолтын талбар байсаар ирсэн, өнөөдөр ч тийм байгаа. Энэхүү далд тоглоомын дүрмээр хэн сайн тоглоно, тэр хүн л тоглоомд хождог гэсэн сонгодог ойлголт байдаг. Харин Монгол шиг жижиг, буурай орнуудад энэ тоглоомын дүрмээр хэн сайн тоглодог нь биш, энэ тоглоомын дүрмийг тухайн оронд тохируулж зохиосон гадаадын стратеги судлалын хүрээлэнгүүд бүх тоглолтыг хяналтдаа барьдаг гэдгийг энгийн хүмүүс мэддэггүй. Жижиг буурай орны эрх мэдэлтэн өөрийн ухаалаг үйлдлээрээ баяжиж, хөлжиж , гаднынхантай ашигтай наймаа хийж байна гэж сэтгэх боловч үнэн хэрэгтээ гадаадын бодлогыг хэрэгжүүлэх үүргээ өөрийн мэдэлгүй сайн биелүүлснийхээ төлөө авах ёстой урамшууллыг нь тухайн хүний нэр төр, байр суурийг нь эрсдэлд оруулахгүйгээр шийдэж өгдөгт л гол учир нь байдаг.
Цаашилбал, гадаадын стратеги бодлого хэрэгжүүлэгч нар Монголын төр засгийг өөрийн ашиг сонирхлын нэг дамжлага болгосон аргачлал нь дэндүү энгийн. (Ер нь аугаа бүхэн энгийн гэж үг байдаг. Энэ тохиолдолд даанч дэндүү эмгэнэлтэй “аугаа” болж байгаа нь харамсалтай). Тухайлбал, гадаадын гео-стратегийн бодлогыг Монгол улсад хэрэгжүүлэхэд УИХ гэдэг тогтолцоо нь хамгийн гол үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Тэгвэл УИХ доторх процессыг удирдагч хэдхэн хүнийг ашиг сонирхлоор нь барьчихсан байхад УИХ өөрөө гадаадын бодлогыг дамжуулагч хэрэгсэл нь болчхож байгаа юм. УИХ-ыг удирдагч тэр хэдэн хүмүүс нь цаашаа ямар аргаар, ямар ашиг сонирхлоор нь УИХ дахь гишүүдээ дөнгөлж асуудлыг шийдүүлнэ, тэр бол гадаадын стратегиудад сонин биш. Гол тархийг нь залчихсан байхад бие нь хаашаа холдох вэ дээ гэдэг уламжлал болсон хандлагаараа үйл ажиллагаагаа амжилтад хүргэсээр л байх болно.
Ингээд УИХ-аар асуудлыг шийдүүлсний дараа нь гадаадын гео-стратегийн бодлогыг Монголын язгуур эрх ашиг мэт хэвлэл мэдээллээр хэсэг мэргэжлийн тархи угаалт хийгээд л, ард түмнийг хэдэн худлаа тоо, сайхан амлалтаар тайвшруулаад л боллоо. Энэ бүх мэргэжлийн төвшинд хийгдэх хязгааргүй нөлөөллийн технологи нь алдаж байсан статистик тун ховор гэж бие даасан судалгааны институцийн шинжээчид дүгнэдэг.
ХАРИН ГАДНЫН ТАВЬСАН ӨГӨӨШИД АШИГ СОНИРХЛООРОО ОРЧИХСОН ЭРХ БАРИГЧИД ХЭНИЙ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГААГАА ӨӨРСДӨӨ Ч МЭДДЭГГҮЙ, АНЗААРДАГГҮЙ ӨНГӨРДӨГ НЬ ГАШУУН ҮНЭН.
(Байгалийн баялаг ихтэй жижиг буурай орнуудын түүхийг судалж байхад хэдхэн хүний ашиг сонирхлоор нь улсынх нь ихэнх баялгийг хуу цөлмөөд аваад гарсан тохиолдол дэндүү их тохиолдож байна. Энэ нь нэг талаасаа улс төрчдийн гаргасан шийдлийн үр дагавар 15-20 жилийн дараа үр хүүхдүүдийнх нь нуруун дээр очдог болохоор тухай эрх баригчдын амьдрах үед хор уршиг нь гүйцэд илрэхгүй байгаагаас, нөгөө талаас илрүүлэхгүй байх гаднын бодлоготой нь холбоотой гэж үздэг.)
Монголын төрийн тогтолцоо дэлхийн геополитикийн тогтолцоонд хэрхэн уягдан орсон талаар.
Монголын төр, тэр тусмаа УИХ-ыг бүхэл бүтэн системийн нэг хэсэг болгохоор маш ухаалаг, шат дараалалтай систем, хууль эрх зүйн шийдлүүдийг 1990 оноос шат дараалалтай амжилттай хэрэгжүүлж ирсэн гэж танил гадаадын геополитикийн судлаачид маань бүр 2006 онд анхааруулж байсан. Гэтэл манайд Монгол улсын улс төр, эдийн засгийн тогтолцоог Монголчууд 1990 оны ардчилсан хувьсгалаар бий болгосон гэж цээжээ балбах хүмүүс олон. Ингээд өнөөгийн тогтолцоог Монголчууд өөрсдөө сэдэж олоод Монголд нэвтрүүлсэн юм уу, эсвэл...?
Танил судлаачийнхаа нэгэн ярианаас сэдэвлэн зарим нэг асуудлыг дэлгэе. “Гадаадын геополитикийн бодлогын хүрээнд 1990-1992 оны түүхэн шилжилтийн шатан дээр Монгол улсад хамгийн их тохирох төрийн тогтолцоо гэж ухуулан мэдээллийн эх сурвалжаар хангаж, тархи угааж хэрэгжүүлсэн тогтолцоо бол одоогийн “учир нь олдохгүй” парламентын засаглал (танил судлаачийнхаа хэлсэн томьёоллоор нь оруулж байна). Тухайн үед ил талдаа төрийн засаглалын олон хувилбарыг Монголын талд гаргаж өгч байсан юм шиг боловч далд талдаа өөрсдөдөө ашигтай мэдээллийн урсгалын сувгийн амыг илүү нээж, ашиггүй мэдээллийн урсгалын сувгийг хаах далд үйл ажиллагаа явуулсныг Монголчууд мэдээгүй. Мэдээж илүү мэдээлэл авч, илүү судалсан засаглал аа Монголын судлаачид түлхүү ашиглах нь ойлгомжтой байсан болохоор гадаадын стратегиуд өөрсдийн бэлтгэсэн мэдээллийн урсгалыг нээж, бэлтгэгдсэн эрдэмтэн, зөвлөхүүдээ Монголтой санаандгүй мэтээр холбосон байдаг. Иймэрхүү энгийн аргаар “учир нь олдохгүй” парламентын засаглалыг Монголд хамгийн ашигтай засаглал гэж итгүүлж чадсан нь орчин үеийн хязгааргүй нөлөөллийн технологийн “гайхамшиг”.
Энэ бол эхний алхам. Үүний дараа Монголын “учир нь олдохгүй” парламентыг хяналтгүй болгох 2 дахь загвараа хэрэглэсэн нь сонгуулийн систем юм. Учир нь Парламентын засаглалтай орон гэж үндсэн хуулиудаа заасан атлаа Ерөнхийлөгчийн засаглалтай улсын жишгээр мажоритар сонгуулийн системийг хуулиуд нь суулгаж өгсөн нь өнөөгийн төр засгийн системийн хямралын эх булаг нь болсон.
Улмаар шат дараалан хязгааргүй нөлөөллийн технологийн дагуу Монголын “учир нь олдохгүй” парламентаар гадаадын гео-стратегид нэн чухал олон хуулиудыг батлуулсан байдаг. Тухайлбал:
- 1997 онд гадаадын зөвлөхүүдийн (эдийн засгийн алуурчид гэж хэвлэлээр бичээд байгаа) шууд оролцоотойгоор Монгол банкны тухай хууль батлагдсан. Энэхүү хууль батлагдсанаар Монголын төр засаг мөнгөний бодлого явуулах эрхээ гаднынханд алдаж, эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх чадваргүй болсон.
- 1997 онд Ашигт малтмалын тухай хууль нь мөн л гаднын зөвлөхүүдийн (геополитикийн технологичид) оролцоотойгоор батлагдсан. Энэ хууль батлагдсанаар Монголчууд газар нутгаа гаднынханд алдах үүд хаалга нээгдсэн.
Энэхүү санаандгүй мэт, эсвэл санаатайгаар ашигтай мэт ойлгуулан оруулсан үл анзаарагднам олон заалтууд нь өнөөгийн манай засаг төрийн тогтолцоог гадаадынхан өөрсдийн эрх ашигт хязгааргүй ашиглах гол нөхцөл нь болоод байна.
Үүний дараа энэхүү өөрсдөө буй болгосон систем ба тоглоомын дүрмээрээ Монгол улсыг өөрийн зоргоороо хөдөлгөж байгаа нь гашуун үнэн.
Гадаадын стратегиуд яагаад “учир нь олдохгүй” парламентын” засаглалыг Монголд сонгож оруулсан тухай.
Түүхэндээ олон намын тогтолцоонд засаглалтай байж үзээгүй Монгол улсын хувьд 1990 оны үед хэзээ ч урьд өмнө хэрэглэж үзээгүй парламентын засаглалыг тогтоохдоо аливаа алдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гадаадынхны туршлагыг судлах, таньж мэдэх шаардлага гарсан нь гаднын мэргэжлийн геополитикийн технологичид орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Харин энэхүү зөвлөмж нэртэй зөвлөхүүдийн саналуудын цаана нь гадаадын стратеги судлалын хүрээлэнгүүдийн нарийн боловсруулсан урт хугацааны төлөвлөгөө байсныг тухайн үеийн намын эрх ашгаараа хуваагдсан Монгол улс анзаарах сөхөө байгаагүй.
Үүн дээр тухайн уламжлалт коммунист нам, ардчилсан хүчний шинэ нам гэдэг харилцан сөргөлдөцгөөх үзэл суртлыг дэвэргэх замаар УИХ-ыг өөрийн ашиг сонирхлоор удирдан чиглүүлж байсан нь гадаадын хязгааргүй нөлөөллийн технологийн мөн чанар.
Монгол улсын төр засгийг хэн удирддаг вэ?
Монгол улсын төр засгийг гадаадын гео-стратегийн ашиг сонирхол удирдаж байгаа нь нэгэнт тодорхой. Ийм системийг бий болгох гэж олон арван жил шаргуу ажиллаж, нэлээд олон зуун сая доллар зарцуулсны үр дүнд одоо гадаадын геополитикийн технологичид үндсэн ажилдаа ороод байгааг бид бэлхнээ ажиглаж байна. Үүний тод жишээ бол Оюу толгой, Таван толгой г.м. стратегийн ордуудыг гаднын компаниудад өгөх кампанит ажлууд юм.
Олон арван жил бэлтгэж, шат дараалалтай ашиг сонирхлоор нь удирдан залах замаар Монголын төр засгийг өөрсдийн оньсон хүүхэлдэй болгож чадсан гадаадын стратегиуд одоо ургацаа хурааж эхэлж байгаа нь энэ.
Системийнх нь хэмжээнд асуудлыг хяналтдаа авч чадсан гадаадын стратегиуд төрийн эрх баригч эрхэм гишүүдийг мөн ашиг сонирхлоор нь уялдуулан чиглүүлэх замаар өөрсдийн болгох нь мөн л энгийн технологийн арга. Энэ технологийг задалж үзвэл:
Юуны өмнө гадаадын гео-стратегийн ашиг сонирхлыг эрх баригч намуудын дарга, засгийн газрын тэргүүн нарыг хувь хүнийх нь ашиг сонирхолтой нь уялдуулах технологийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл намын даргын хувийн ашиг сонирхлыг гадаадын гео-стратегийн ашиг сонирхлын урсгалтай нийлүүлэх асуудал. Энэхүү процессын хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргачлал бол хамтарсан ашгийн урсгалаас адилхан өгөөж хүртэх бүтэц. Өөрөөр хэлбэл гадаадын гео-стратегийн ашиг сонирхол эрх баригчдын ашиг сонирхол болох ёстой. Үүн дээр энэхүү хамтын зорилт амжилттай хэрэгжих тусам 2 талын хүртэх өгөөж нь нэмэгдэж байхаар харилцан уясан систем давхар үйлчилдэг.
Дараагийн шатлал бол улсын төрийн удирдлагын системийг ашиг сонирхлоор нь уялдуулах арга технологийг хэрэгжүүлнэ. Дээр дурдсанчлан Монгол улсыг МАХН-ын удирдах зөвлөл, Ардчилсан намын удирдах зөвлөл гэсэн 2-хон аппарат удирдан авч явдаг. МАХН-ын удирдах зөвлөлийг намын дарга нь ашиг сонирхлоор нь барих, АН-ын удирдах зөвлөлийг намын дарга нь ашиг сонирхлоор нь тус тус барьж чадаж л байхад хоёр нам угаасаа гадаадын гео-стратегийн аалзны торноос гарахгүй.
Үүн дээр намын эрх ашиг гэдэг агуу номлолыг мөн л ашиг сонирхлоор нь удирдан залах технологийг гадаадын стратегиуд мөн л ур чадвартайгаар хэрэгжүүлж байна. Энэ нь юу вэ гэвэл 2012 оны сонгуульд намаа ялуулахын тулд сонгогч нарын өмнө амлалтаа биелүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл дээр нь тоглох замаар орд газруудыг хурдан зарах сэдэлтүүдийг өдөөсөн нарийн тооцсон алхам. Тэгээд стратегийн ордуудыг гаднынханд хямдхан өгсөн тохиролцоонд урьдчилгаа мөнгө авах, авсан мөнгөөрөө сонгуулийн сурталчилгаагаа хийх гэсэн маш энгийн намын эрхэм ашиг сонирхол. (Дэлхийн бусад улс орнуудад төсвийн мөнгөөр өөрийн тойрогтоо сурталчилгаа хийхийг “гахайн торх” буюу Pork barrel гэж нэрлэдэг ба энэхүү үйлдлийг хуулиар хориглосон байдаг.)
Иймэрхүү байдлаар гадаадын стратегиуд 2012 оны сонгуулийн сурталчилгаандаа мөнгө санхүүжилтээ олох ашиг сонирхлоор нь намуудыг барьцаалж буй технологи нь энэ.
Ингээд эцэст нь аливаа үйлдлийг хүний хүчин зүйлс дээр сайтар уялдуулж тоглож чаддаг гадаадын стратегиуд УИХ-ын дотор өөрсдийн эрх ашгийг хэрэгжүүлэгч хүмүүстээ тусад нь хөндлөнгөөс дэмжлэг үзүүлэх “лобби” бүлэг заавал байгуулдаг. Энэхүү лобби бүлэгт ашиг сонирхлын нөлөөллийн технологид амархан автах нөхдүүдийг түлхүү оруулах зарчим байдаг ч одоогийн нөхцөлд гадаадын бодлогыг хэрэгжүүлэгч Монголын эрхмүүд ямар тактик барьж байгааг мэдэхгүй. Ерөнхий энгийн зарчим бол “алтан боломж” гарлаа. Ашигла, оролц, хувиа ав, өөр дахиж ийм бололцоо гарахгүй шүү гэх ашиг сонирхлыг нь өдөөх сэдэлт. Үүний дээр энэ бол улсад ч ашигтай, намд ч ашигтай, чамд ч ашигтай хувилбар гэдэг түгээмэл аргачлалынхаа дагуу хандлага гарах болов уу.
“Улсад хэрэгтэй, намд хэрэгтэй, чамд ч хэрэгтэй” гэх хандлагын цаана Долингорын хоосон чулуу атгуулдагтай адил аргаар гадаадынхан асуудлыг шийдэж байгаад хэргийн гол учир нь байна. Дэлхий дээр ашиг сонирхлоор удирдан чиглүүлэх гэдэг гадаадын хязгааргүй нөлөөллийн технологи дэлхийн 187 онд амжилттай хэрэгжсэн, одоо ч хэрэгжиж байгаа гэж үздэг. Тэгвэл ХУВЬ ХҮН БҮРИЙГ ХУВИЙНХ НЬ АШИГ СОНИРХЛООР ДӨНГӨЛДӨГ АСАР АЮУЛТАЙ ХЯЗГААРГҮЙ НӨЛӨӨЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МӨН ЧАНАРЫГ ЭРТ ТАНИН ОЙЛГООГҮЙ УЛС ОРНУУДЫН ЭМГЭНЭЛТ ТҮҮХИЙГ БИД ДАВТАХ УЧИРГҮЙ!
Энэхүү тавилт Монголоос эхлээгүй, Монголоор дуусахгүй.
Дүгнэлт:
Гадаадын гео-стратегийн ашиг сонирхол өнөөдөр бий болоогүй, маргааш алга болчихгүй. Энэхүү ашиг сонирхол нь геополитикийн бодлогын хүрээнд дэлхийн улс гүрнүүдийг аалзны тор мэт хэрэн, замдаа дайралдсан улс болгоныг шим шүүсийг нь ил бөгөөд далд аргаар сорон авч дуусахаас нааш санаа нь амрахгүй нь ойлгомжтой.
Манай Эзэн Богд Чингис хаан маань “Тангуд улс сөнөөгүй гэж өглөө бүр сануулж бай” гэсэнтэй адил гадаадын гео-стратегийн санаархал сөнөөгүй шүү гэж бид өглөө бүр өөрсдөдөө сануулж, эх орноо гадаадын харалган бодлогын золиос болгохгүйн төлөө хүн бүр сөрж зогсож чадвал бид улсаа ч хөгжүүлнэ, хойч үеэ ч эрсдэлд оруулахгүй. Учир нь үеийн үед бүх улс оронд гадаадын гео-стратегийг зогсоож чаддаг ганцхан хүч байдаг. Энэ нь эх орноо гэсэн сэтгэл, энэ сэтгэл дор нэгдсэн ард түмэн. Монголын хүн бүр эх орноо гэх сэтгэлээ нандигнан тээж байгаа цагт бид Монголынхоо язгуур эрх ашгийн төлөө зогсож чадна. Энэ бол бидний үр хүүхэд, хойч үеийнхээ өмнө хүлээсэн түүхэн үүрэг, хариуцлага.
Монгол улсаа хөгжүүлэхийн тулд гадаадын улсуудтай хамтарч болохгүй гэсэндээ биш, ганцхан Монголынхоо ирээдүйг гадаадынхны ашиг сонирхол, тэдний боловсруулсан тоглоомын дүрмээр шийдвэрлэх гээд байгаа нь аюултайг анхааруулж байна.
Монголын ард түмэн мэргэн ухаанаараа бүхнийг ялж чадна гэдэгт итгэж байна. Эх орноо гаднын бодлогоор биш, өөрсдийнхөө бодлогоор хөгжүүлье !
Эцэст нь хэлэхэд амьдрал дээр аливаа үйл явцыг үнэн гэдгийг баталдаг ганцхан хүчин зүйлс бий. ЭНЭ БОЛ ЦАГ ХУГАЦАА. Харин цаг хугацаа хэн нь зөв бэ гэдгийг харуулах мөчид бид засаж болох алдаа хийж үү, засаж болохгүй алдаа хийж үү гэдэг асуудал үүсвэл тэр жинхэнэ АЮУЛ!

Saturday, June 5, 2010
Хязгааргүй дайны хэрэгсэл
Хязгааргүй дайны үйл ажиллагаа ба хэрэгсэл (Unrestricted warfare)
Системийн анализ судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бидний хэдэн нөхөд системтэй хөгжлийн талаар зарим нэг компани, байгууллагуудад зөвөлгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг. Энэ ажлын хажуугаар бид дэлхийн улс орнуудын системтэй хөгжлийн хөтөлбөр боловсруулах аргачлал, хандлагын талаар судалгаа хийж байгаа ба Монгол улсын стратеги хөгжлийг 2050 он, 2100 он хүртэл тодорхойлох арга хэлбэр, аргачлалыг дэлхийн хөгжингүй орны стратеги хөгжлийн программ, бодлогыг судлах замаар олж тогтоохыг эрмэлзэж ажиллаж ирсэн. Бусад хөгжингүй орны стратеги хөгжлийн бодлого, стратегийг судлах явцад 2 зүйл маш тодорхой болж ирсэн. Энэ нь:
1. Аливаа улс өөрийн улсын стратеги хөгжлийн жанжин шугамыг доод тал нь 50-100 дээш жилээр тодорхойлдог.
2. 50 жилээр тогтвортой, стратеги хөгжлийн программ боловсруулахдаа эхлээд 50-100 жилийн турш тогтвортой үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, жанжин шугам, программ аа боловсруулдаг, бааз сууриа хангадаг юм байна.
Өөрөөр хэлбэл, үндэсний хөгжлийн программ нь үндэсний стратеги хөгжлийн аюулгүй байдал гэдэг өгөгдхүүнтэй хамт салшгүй холбоотой байдаг юм байна. Энэ тохиолдолд үндэсний аюулгүй байдал болон стратеги хөгжлийн аюулгүй байдал гэдэг асуудлыг яаж тодорхойлох вэ, ямар хэмжигдхүүн байх ёстой вэ, ямар эрсдэлээс ямар үр дагавар гарч болох вэ, аливаа эрсдэлийн сөрөг үр дагавар нийгэмд хир хэмжээний хор хөнөөл учруулах магадлалтай вэ, энэ нь засаж болдог алдаа юу, засаж болохгүй алдаа юу, тэгвэл үндэсний аюулгүй байдалд юуг засаж болдог алдаа гэж үзэх үү, юуг засаж болохгүй алдаа гэж үзэх үү г.м. бүх эрсдэл, алдааны өгөгдхүүнүүдийг маш нарийн тодотгож авч үздэг байна. Ер нь нийгмийн хөгжлийг алдаа хийхгүйгээр дардан хөгжүүлнэ гэсэн ойлголт дэлхийн улс орнуудад байдаггүй, ямар нэгэн хэмжээгээр хүн төрөлхтөн алдаж онож хөгжиж ирсэн, ганцхан энэхүү алдааг засаж болох алдаа, засаж болохгүй алдаа гэдэг 2-хон ангиллаар дэлхийн улс орнууд (шууд болон шууд бус нөлөөллийн аргаар эзлэн түрэмгийлэх бодлого хэрэгжүүлж байгаа улс гүрнүүдийг эдгээр улсуудын тоонд оруулаагүй болно) өөрсдийн тогтвортой хөгжил болон үндэсний аюулгүй байдлын бодлогоо тодорхойлох нь түгээмэл харагдаж байна.
Үндэсний аюулгүй байдлын бодлого зөв байхаас улс орны ирээдүй шалтгаалах нь зайлшгүй гэдэгтэй ихэнх эх орноо гэсэн төлөвшилттэй хүмүүс санал нийлэх буй за. Тэгвэл орчин үед үндэсний аюулгүй байдалд заналхийх аюул нь дээд эрэмбийн технологийн хөгжил, дэлхийн геополитикийн тогтолцоо, геостратегийн ашиг сонирхолоос хамаарч шинэ өгөгдөхүүн, шинэ арга тактик, шинэ хэрэгсэлтэй болсон нь нэгэнт тодорхой болоод байна. Үүний нэг жишээ бол “Хязгааргүй дайны үйл ажиллагаа буюу хэрэгсэл” юм. “Хязгааргүй дайны үйл ажиллагаа буюу хэрэгсэл” нь орчин үед дэлхийн ихэнх орнуудын тодорхойлж буй ассиметрик дайны гол хэрэглүүр нь болж байна. (Симметрик дайны хэрэгсэл буюу ижил түвшний цэрэг зэвсгийн хүчин чадалтай орнууд хоорондоо дайтах, ассиметрик буюу цэрэг зэвсгийн хувьд харилцан адилгүй, нэг нь хэт их давуу талтай үед 2 улс хоорондоо шууд болон шууд бус дайн хийх)
“Хязгааргүй дайны үйл ажиллагаа” (Unrestricted warfare – хязгаарлалтгүй дайны хэрэгсэл ч гэж орчуулж болох) гэдэг ойлголт 1999 онд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 2 хурандаа Qiao Liang, Wang Xingsui нарын хэвлүүлсэн номноос үүдэлтэй ба энэхүү номонд Хятад улс АНУ-тай дайн хийсэн тохиолдолд ямар арга, тактикаар дайн явуулах вэ гэдгийг цэрэг дайны стратеги талаас нь онцолж бичсэн байна. Энэхүү номны хэсгээс Америкийн Холбооны Мөрдөх Товчооныхон орчуулсан байсныг судалж үзсэний үндсэн дээр зарим нэг асуудлыг та бүхний анхааралд хүргэхийг зорьж байна.
“Хязгааргүй дайны үйл ажилллагаа”-нд доорхи 4-н дайны хэрэгслийг онцолсон байна. Энэ бол :
1. Хууль эрх зүйн дайны хэрэгсэл
2. Эдийн засгийн дайны хэрэгсэл
3. Сүлжээний дайны хэрэгсэл
4. Терроризм
Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 2 хурандаа Qiao Liang, Wang Xingsui нар энэхүү дайны үйл ажиллагаа нь шууд дайн хийснээс хэд дахин бага зардалтай ба илүү хор хөнөөлтэй гэдгийг онцолсон байна.
Үүн дээр экологийн, химийн, микробиологийн, генетикийн, нанотехнологийн, психотроны, мэдээллийн, технологийн, технологи дамжуулалтын, демографын г.м. өндөр эрсдэл дагуулдаг технологиуд нэмэгдээд ирэхлээр ассиметрик дайны хэрэгсэл хичнээн цар хүрээтэй болсон нь илэрхий байна.
Үүнээс хууль эрх зүйн дайн, эдийн засгийн дайны хэрэгсэлийн талаар хэд хэдэн жишээг авч үзье.
Хууль эрх зүйн дайны хэрэгсэл.
1. Өөрийн үндэстэнд ирээдүйд аюул учруулах магадлалтай орныг аль болох технологи, цэрэг дайны хүчин чадлын хувьд цааш нь хөгжүүлэхгүй байх бодлогыг олон улсын тавцанд хэрэгжүүлэх нь хууль эрх зүйн дайны нэг хэрэгсэл болсоор иржээ. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр тухайн улс гүрнүүд цэрэг дайны технологийн хөгжлөөрөө түрүүлж давуу байдалтай болох стратеги бодлогыг баримтладаг байна.
2. Хууль эрх зүйн дайны хэрэгсэл шууд хийх дайны өмнөх хэрэглүүр
Хууль эрх зүйн дайны хэрэгсэл шууд дайны өмнөх гол хэрэглүүр болсон жишээ бол Ирак улс юм.
2003 онд АНУ Ирак улс руу довтлохоосоо өмнө НҮБ болон бусад холбогдох улсуудын дэмжлэгтэйгээр Ирак улсын эсрэг санхүү болон эдийн засгийн хориг арга хэмжээ (эмбарго) авсан явдал юм. Үүний үндсэн дээр 2003 он гэхэд Ирак үнэн хэрэгтээ жил бүр 300 000 хүүхэд эндэгддэг, эдийн засаг нь нурсан, амьжиргааны түвшин асар доогуур, бодит байдал дээр бол ямар ч бодитой эсэргүйцэл үзүүлэх боломжгүй улс байсан. Өөрөөр хэлбэл хууль эрх зүйн дайны хэрэгслээр дамжуулан эсрэг талаа сульдуулж дараа нь эзлэх тактик бодит байдал дээр хэрэгжсэн нэг жишээг бид харж байна.
Мөн энэхүү дайн нь геостратегийн зорилттой байсныг тэмдэглэх хэрэгтэй. 2003 оны Иракийн дайны өмнө 1998 онд Венесуэлийн Засгийн эрхийг Уго Чавес авснаар тухайн улсын нефтийн бодлогод аажим аажмаар асар их өөрчлөлт орсон нь анхаарал их татаж байгаа юм. Венесуэль улс нь нефтийн нөөцөөрөө дэлхийд 7 ордог улс ба логистикийн хувьд АНУ-д хамгийн ойрхон жижигхэн улс (Канад улс нефтийн нөөцөөрөө дэлхийд 2-т ордог ба хүчирхэг эдийн засаг болон улс төрийн тогтолцоотой улс) ба АНУ-д нефть нийлүүлэгч гол улсын нэг байсан (нийлүүлэлтийн хэмжээгээрээ 3-д ордог байсан). Венесуэль улсаас авдаг нефть хангамжийн урсгал эрсдэлд орж эхлэнгүүт АНУ өөр орлуулах эх сурвалж хайж эхэлсэн нь тодорхой. Иймд АНУ-ын хувьд хүч султай бөгөөд асар их нефтийн баялагтай Ирак улс нь (нефтийн нөөцөөрөө дэлхийд 4-т ордог) дайн хийхэд хамгийн тохиромжтой улс байсан ба Иракт үй олноор устгах зэвсэг байна гэсэн дайн хийх болсон үндэслэл нь сүүлд худлаа болох нь батлагдлаа гэж дэлхийн хэвлэл мэдээлэл, стратеги шинжилгээний институциуд дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл хүч сул дорой оронд асар их байгалийн баялаг байгаа буюу илэрсэн тохиолдолд тэр улс дэлхийн том гүрнүүдийн геостратегийн бай болдог гэдгийг заавал анхаарч үзэх ёстой. Шинээр үүссэн эрсдэлт нөхцөл орчинд үндэсний аюулгүй байдлын бодлогоо арай “өөр өнцөгөөс” тодорхойлон харах аваас бид олон эрсдэлийг зөв гэтлэн давах боломж илүү бүрдэнэ гэж үзэж байна.
3. Хууль эрх зүйн дайны хэрэгсэл геостратегийн гол хэрэглүүр
Өнөөдөр буурай орныг мэдээллийн тархи угаалтын замаар өөрийн стратеги бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талбар болгох асуудал өөрийгөө хамгаалах чадваргүй бүх оронд хэрэгждэг. Учир нь ихэнх улс өөрсдийн геополитик болон геостратегийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хуулинд заасан заавар, заалтуудыг өөртөө ашигтай байдлаар өргөн хэрэглэдэг. Мөн өөртөө ашигтай нөхцөл байдлыг үүсгэхийн тулд олон төрлийн улс төрийн болон санхүү эдийн засгийн шахалтуудыг үзүүлдэг нь ч үнэн. Энэ процессыг тодорхой жишээ нь дээр авч үзье.
Монгол улсын ашигт малтмалын тухай хуулийг тухайн үеийн Дэлхийн банкны болон бусад гадны экспертууд зөвөлгөө өгөх нэрийн доор зохион байгуулсан байдаг. Энэхүү ашигт малтмалын хуулийг олон улсын стандартад нийцүүлэх нэрийн дор өөрсддөө ашигтай нөхцөлөөр “тархи угаах” замаар Монгол улсын Парламентаар батлуулж чадсан байдаг. Үүний дараа энэхүү хууль ба “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” хавсарч гадны хөрөнгө оруулагч нар Монголын стратегийн ордуудыг өөрийн болгох гол гол зорилтуудаа хэрэгжүүлэх гол нөхцөл нь болсон. 3-дах алхам бол тухайн улсын газар нутгийг өөрийн, эсвэл олон улсын зах зээлд хувьцаа гаргах маягаар баталгаажуулж авах асуудал. Ингээд эцэст нь ямар дүр зураг гарч ирж байна вэ гэхлээр Монгол улсын хуулийн дагуу олон улсын конвенцоор батлагдсан хэм хэмжээнд орчин үеийн хууль эрх зүйн дайны технологийн аргаар геостратегийн бодлого хэрэгжүүлсэн байдаг. Энэ бүх процессыг шат дараалалтай нь дахин авч үзье гэвэл:
1. Дэлхийн олон улсын түгээмэл конвенцуудад Монгол улс нэгдэн орсон тохиолдолд ямар үүрэг хүлээж байгаагаа маш сайн ухамсарлан үзэж харах ёстой байсан ба эдгээр олон улсын хууль тогтоомжийг Монгол улс мөрдөх болсонтой холбогдуулж гарч болох бүх эрсдлийг үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд шинээр бодлого боловсруулах асуудалд Монгол улс хайхрамжгүй хандсан байдал
2. Ашигт малтмалын хуулийг үндсэн хууль болон үндэсний аюулгүй байдлын бодлого 2-той маш сайн уялдуулж хийгээгүй ба гадны экспертүүд, зөвлөхүүдийн “санал зөвлөмжийг” сайтар нягтлаагүй, олон улсын стандартад нийцүүлэх нэрийн дор өөрсдөө мэдэхгүй асуудлуудыг шууд хуулбарлах маягаар хэрэгжүүлсэн байдал
3. Ашигт малтмалын хуулийг батлуулахын тулд олон төрлийн “лобби”-дох үйл ажиллагааг хэсэг хүмүүсийн ашиг сонирхлоор нь шийдсэн байдаг
4. Ашигт малтмалын хуулинд нэг хуулийн этгээд болон хувь хүнд олгож болох лицензийн тоог хязгаарлаагүй байдал (Логик талаас нь бодоход нэг хүн нэгэн зэрэг 100-200 талбайд нэгэн зэрэг хайгуул хийж, олборлолт явуулна гэж мэдээж хаана ч байхгүй асуудал)
5. “Гадны хөрөнгө оруулалтанд таатай орчин бүрдүүлэх” гэдэг зөвхөн төлөвшсөн, хууль эрх зүйн сайн хамгаалалттай хөгжингүй орнуудад хэрэгждэг технологийг буурай оронд “тархи угаах” замаар буруу хэрэгжүүлж үндэсний аюулгүй байдлыг өндөр эрсдэлд оруулсан байдал
6. Гадаадын компаний эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон ба Монгол улсын ЗГ-аас зөвшөөрөл аваагүй байж дур мэдэн хувьцаа гаргах асуудлыг хуульчлан хориглоогүй байдал
7. Гадны хөрөнгө оруулалттай компани Монголын стратегийн орд газруудыг гадаадад худалдах эрх зүйн байдлыг тодорхой багцалж, хуульчлаагүй байдал
8. Монгол улс олон улсын хууль дүрэмд захирагдах тул гарцаагүй байдалд оруулах стратегийг гадны хөрөнгө оруулалттай компаниуд цаанаасаа “тусгай” дэмжлэгтэйгээрээ хэрэгжүүлсэн байдал
Эцэст нь Монгол улс энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нэг бол асар их өрөнд орох, эсвэл үндэсний аюулгүй байдлаа маш том эрсдэлд оруулах гэсэн 2 хүнд сонголтын эрмэгт тулах нөхцөл бүрдээд байна. Учир нь энэ бүх бодлогыг монголчууд өөрийнхөө гараар өөрсдийгөө боомлох үйл ажиллагаа руу чиглүүлэн залах замаар гадныхан хийсэн болохоор хэн нэгэн гадны улсыг санаатай ийм үйлдэл хийсэн гэж нотлох хууль эрх зүйн акт байхгүй. Харин монголчууд өөрсдөө хууль баталж, хүний хөрөнгө оруулалтыг оруулж ирчихээд дараа нь улайн цайм дээрэмдэх бодлого явуулж байна гэсэн мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн цацаж, дэлхийн олон улсуудад Монголын тухай буруу ойлголт өгүүлэх илүү магадлалтай, эсвэл үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд олон улсын хууль тогтоомжийг зөрчих байдал үүсгэх гарцаагүй байдлыг үүсгэж байгаагаараа үндэсний аюулгүй байдлын асуудлыг ноцтой хөндөж байна. Цаашилбал энэ нь 1973 оны Чили, эсвэл 2003 Иракийн байдалтай адил нөхцөл байдлыг үүсгэж байна.
Иймэрхүү бодлогын золиос нь ХХ зуунд Африкийн орнууд байсан бол 21-р зуунд Монгол болох магадлал өндөр байна. Африкийн орнууд яагаад хөгжлийн гарцгүй болсон бэ гэдэг асуудлыг хөндөж үзэх аваас бид Монголд ямар аюул нүүрлээд байгааг ойлгож болно. Харин хүйтэн дайн төгсгөл болсноос хойш хуучин “соц” гэгдэх орнуудад өрнөөд байгаа нөхцөл байдлыг сайн ажиглаж үзэх аваас Монголд хэрэгжүүлж байгаа гадаадын олон хамтын ажиллагаануудын үнэн мөн царайг бодитойгоор ойлгох боломж илүүтэйгээр бүрдэж байна.
Эдийн засгийн дайны хэрэгсэл
1. Буцалтгүй тусламж
Буцалтгүй тусламжийн хэлбэрээр дэлхийн олон нийт нэг нэгэндээ туслах хамтын ажиллагааны хэлбэр байгаа нь сайшаалтай хэрэг. Бид энд зөвхөн буцалтгүй тусламжийн нэрийн дор эдийн засгийн ашиг сонирхолоо зарим улс хэрхэн хэрэгжүүлж ирдэг талаар товч дурьдах гэсэн юм.
Буцалтгүй тусламжийн хэлбэрээр нөгөө улсын эдийн засгийг унагаах технологи. Энэхүү технологийн гол үүрэг бол тухайн салбарыг босгох тал дээр биш, харин цааш нь хөгжүүлэхгүй тал дээр бага хэмжээгээр амин тариа хийх замаар явуулсаар, ажмаар өөрийн болгох асуудал юм. Жишээ нь эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нэрийн дор ихээхэн хөрөнгө оруулалтын зээлийг энэ салбарт өгөх замаар тухайн салбарын технологийг өөрийн улсад ашигтай технологиор солих бодлого байдаг. Тухайлбал, эрчим хүчний салбарт шаардлагатай зээлийг өгөхдөө эдийн засгийн үр ашигтай байдлыг харгалзаж үз гэж хэлдэг болохоос өөрийнхөө орны аюулгүй байдлыг бод гэж хэзээ ч хэлдэггүй. Ингэж эдийн засгийн үр ашигтай байдлыг үүсгэхийн тулд санаатайгаар дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр технологи болон бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар тухайн үйлдвэрийн технологийг өөрийн эдийн засгийн хараат байдалд оруулдаг байна. Үүний дараа нэгэнт тухайн улсын технологиос хамааралтай болсон үйлдвэрийн сэлбэг болон технологийн шинэчлэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу удирдах нөхцөл байдал үүсдэг. Цаашилбал тухайн улсын эрчим хүчний аюулгүй байдалд занал хийх замаар өөрсдийн тулган шаардалтуудаа хүлээн зөвшөөрүүлдэг технологи түгээмэл байна.
Ойрын нэг жишээ авч үзье. Манай хойд хөршийн нэг “А” улс. А улс одоо өөрийн цахилгааны хангамжаа “Б” улсаас авдаг ба ийм байдал үүсэх болсон шалтгаан нь А улс өөрийн эрчим хүчний түгээх салбарыг Т улсын эрчим хүчний компанид өгсөн асуудал юм. 1 кВт цахилгааны үнийг х үнээс хэтрүүлэхгүй гэсэн ТЭҮ (техник эдийн засгийн үндэслэл) хүргүүлж байсан Т улсын компани нь хөрөнгө оруулалтаа хийж ажлаа дууссаны дараа энэ үнээ 2 дахин нэмэхгүй бол ашиггүй гэсэн шаардлага өгснөөс А улсын эрчим хүчний салбар гацаанд орсон ба Б улсаас цахилгаанаа авахаас өөр сонголтгүй болсон асуудал. Б улс нь усан цахилгаан станцын сүлжээ сайтай учир хямдхан цахилгаан экспортлох бүрэн бололцоотой улсын тоонд ордог.
Ер нь эрчим хүчний салбар, холбооны салбар 2-ыг хөгжингүй бүх орнууд хэзээ ч хувьчалдаггүй, гадаадын байгууллагуудад ч өгдөггүй.
2. Эдийн засаг, зах зээлийн тодорхой хэсгийг импортын зорилтот бодлогоор унагаах
Импортын зорилтот бодлогын гол хэрэглүүр нь стратегийн “ашиггүй” болон “ашигтай” гэсэн 2 ангилалтай байдаг. “Ашиггүй” гэх технологи нь 1-3 жил ашиггүй боловч, 5-10 жилийн хугацаанд гарсан зардлаа хэд дахин нөхөх, эсвэл өрсөлдөгч талын эдийн засгийг унагаах зорилготой буюу дахин сэргэх нөхцлийг нь хаах замаар хэтдээ тэр улсыг өөрийн нөлөөний нэг хэсэг болгох гэсэн 2 стратегийн зорилтот үйл ажиллагаа юм. Жишээ нь:
70-аад оны үед Зүүн Өмнөд Азийн А, Б улсын хооронд үүссэн хил орчмын дайн мөн их “сонин”, жижигхэн зүйлээс эхтэй. Тухайн үед А улс нь хил залгаа Б улсын районоос үхрийн нэг годонг нэг үхрийн үнээр авч эхэлсэн байдаг. Үүний улмаас Б улсын тухайн газар нутагт үхэр үй олноор үхэж, газар тариалан эрхлэх гол малын хүчгүй болсон ба улмаар өлсгөлөн газар авсан. Энэ нь цаашдаа асар их үймээн үүсгэх суурийг тавьсан ба А улсын зүгээс өөрийн улсын аюулгүй байдлыг хамгаалах нэрийн дор цэргийн хүч хэрэглэснээр дайн эхэлсэн түүх байдаг.
(90 оны үед Монгол улсаас тэмээний 4-н тавхайг нэг тэмээний үнээр авч байсан нь мөн дээрхи үйл явдалтай адилхан байгаа нь сонирхол татаж байгаа юм.)
“Ашигтай” гэх технологи нь бол өөрийн улсад ашигтай стратегийн түүхийг эдийг бага зардлаар буюу бага хүндрэлтэйгээр өөрийн улсдаа тогтвортой, урт хугацаанд оруулж байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд хязгааргүй нөлөөллийн технологийг ашиглах явдал юм. Энэхүү технологийн хүрээнд тухайн түүхий эдийг экспортлогч оронд түүхий эдийг хагас болон бүтэн боловсруулах үйлдвэрийг байгуулах бааз суурийг бий болгож болохгүй гэдэг стратеги бодлогыг хэрэгжүүлдэг байна . Улмаар эдийн засаг болон улс төрийн шууд бус нөлөөллийн, сүлжээний стратеги бодлогуудыг түүхий эд экспортлогч орны эсрэг түгээмэл хэрэглэдэг байна.
Нэгдсэн импорт, экспортын бодлого болон экспорт импортын үнийн зохицуулалтгүй манай оронд (дэлхийн бүх хөгжингүй орнуудад энэ 2 бодлогыг маш нарийн хуульчилж өгсөн байдаг) дээрхи технологиудын цаад мөн чанар, хор уршигийг нарийн тодруулж, нягтлаагүй үед олон төрлийн эрсдэлт байдал үүсгэж байгааг анхаарч үзнэ үү.
Ер нь өөрийн өрсөлдөгч зах зээлийг унагаах төрийн зохицуулалтай технологи сүүлийн үед тив дамнан, олон улсын хэмжээнд гарч байгааг олон улсын шинжээчид олон дахин анхааруулж байгаа ба зарим тохиолдолд эсрэг талын эдийн засгийн гол бааз суурийг эвдэх замаар өөрийн нөлөөнд оруулах бодлогын нэг хэрэглүүр болоод байна.
3. Хөрөнгө оруулалт.
Латин Америкийн нэг жижиг орныг хөрөнгө оруулалтын хуулийнх нь цоорхойгоор ихээхэн хохиролд оруулсан түүх байдаг. Тухайн улсын хүнс хөдөө аж ахуйн салбарт тендер зарлахад шууд гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон заалт байсан боловч хамтарсан компаний хөрөнгө оруулалтыг зөвшөөрсөн хуультай байсан. Энэ асуудлыг А улсын компани маш энгийн “ухаалаг” байдлаар шийдсэн байдаг. “Оff shore” зоны бүртгэлттэй өөр өөр эзэнтэй мэт хэд хэдэн компани тухайн улсын хэд хэдэн компанитай хамтарсан компани байгуулж тендерт ялан, улмаар тухайн улсын хүнс хөдөө аж ахуйн салбарт гол тоглогч нь болсон байдаг. Тухайн улсын бүртгэлээр бол хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч үнэн хэрэгтээ цаана нь нэг эзэнтэй, нэг бодлоготой компани байсаныг хожим сүүлд ил болсон ба тухайн компаниудын олон жил тус тусдаа мэт хэрэгжүүлсэн бодлого болон үйл ажиллагаа нь Латин Америкийн энэхүү жижиг орны эдийн засагт ихээхэн алдагдал болон хохирол учруулсан байдаг.
Дэлхийн ямар ч хөгжингүй орнууд цаад жинхэнэ эзэн нь тодорхой биш, эцсийн хариуцлага тооцох боломжгүй, тодорхойгүй эсвэл оффшор тодотголтой хөрөнгө оруулалтын компаниудыг аливаа улсын стратегийн ач холбогдолтой ямарч салбарт оруулдаггүй.
4. Экологийн дайн
Экологийн дайны хэрэгсэлд 2 үндсэн чиглэл байдаг:
1. Экологийн тогтвортой балансыг технологийн аргаар эвдэх
2. Экологийн тогтолцоог эдийн засгийн хөшүүргээр эвдэх
Экологийн тогтвортой балансыг технологийн аргаар эвдэх
Эсрэг талынхаа экологийн тогтолцооны тэнцвэртэй байдлыг алдагдуулах нь тухайн улсын эдийн засгийг унагаах шилдэг аргуудын нэг гэж судлаачид сэрэмжлүүлж байна. Экологийн тогтвортой балансыг технологийн аргаар эвдэх асуудал нь ихэнх тохиолдолд санамсаргүй мэт, цөөхөн тохиолдолд санаатайгаар ил эвдэх технологи гэж 2 хуваадаг. Санамсаргүй мэт технологийн арга нь аливаа технологийг хэрэгжүүлж чадахгүй хүмүүст санаатайгаар өгөх, санаатайгаар ил эвдэх технологи нь шинжлэх ухаанд экологийг эвдэхгүйгээр хэрэглэх технологи гараагүй ба заавал их бага хэмжээгээр экологи сүйтгэх замаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг технологийг хэлнэ. Үүнийг 2-хон жишээн дээр авч үзье. Цианит натрий бол их хортой бодис ба техникийн аюулгүй байдлыг зөв хэрэглэсэн тохиолдолд экологид хор уршиг тарих нь бага. Гэтэл цианит натрийг техникийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй, мэдэхгүй, хэрэглэх технологийг сураагүй хүмүүст их хэмжээгээр санаатайгаар өгөх болон худалдах юм бол үүнээс үүдэн гарах үр дагаварын цар хүрээг хэн ч таашгүй.
Санаатайгаар ил эвдэх технологи бол цахилгаан станц, цөмийн эрчим хүч ашигладаг байгууллага, байгаль орчныг ихээр сүйтгэх үйлдвэрлэлийн технологи, барилга байгууламжууд юм. Эдийн засгийн үйлдвэржилтийн зохистой бодлого байхгүй тохиолдолд энэхүү технологи нь үндэсний аюулгүй байдлын гол өгөгдөхүүн, хүн ам зүйн эрүүл мэнд, генофондод асар их уршиг тарих магадлалтай эрсдэлийн тоонд зүй ёсоор ордог. Энэхүү үйл ажиллагаанаас гарах үр дагаврыг мэдсээр байж хэрэгжүүлэх ажлыг санаатайгаар хөндлөнгөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулах ажлыг экологийн дайны бас нэг хэлбэр гэж үздэг байна.
Экологийн тогтолцоог эдийн засгийн хөшүүргээр эвдэх
Экологийн тогтолцоог эвдэх технологи нь аливаа улсыг эдийн засгийг нураахаас гадна нийгэм улс төрийн тогтолцоог асар богино хугацаанд маш том эрсдэлд оруулдагаараа хамгийн аюултай технологийн тоонд зүй ёсоор ордог. Экологийн дайны хэрэгсэл ч сүүлийн үед тодорхойлдог болоод байгаа. Энэ асуудлыг Монгол улсад өрнөөд байгаа, өөрийн жамаар мэт боловч цаанаасаа бодлоготой , асар холын хараатайгаар хийж байж болох зарим нэг жишээ нь дээр авч үзье.
Монгол улсын хувьд гол амьжиргааны нэг өгөгдөхүүн бол мал аж ахуй байсаар ирсэн. Тэгвэл мал аж ахуйг нь сүйрэлд оруулвал манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд төсөөлж барашгүй аюул заналхийлнэ. Мал аж ахуйг сүйрэлд оруулах стратеги бодлогыг шат дарааллыг авч үзье.
1. Усны тогтолцоо, эко системийг эвдэх
Экологийн усны системийн сүлжээ, тогтолцоог устгах асуудал бол мал аж ахуйг сүйрэлд оруулах нэг шилдэг арга. Ундны усгүй болох, бэлчээрийн тал газрууд нь газрын гүнээс авдаг усны хангамжаа авч чадахгүй устаж, элсэн цөл болох тохиолдолд уух усгүй, идэх өвсгүй болсон мал сүрэг өөрийн жамаараа хорогдох гол шалтгаан болно. Нэгэнт сүйдэж ашиглах бололцоогүй болсон бэлчээрийн талбайнаас дайжсан малчид хоорондоо малын бэлчээр булаацалдаж иргэдийн мөргөлдөөн үүсэх асуудлыг дараа нь хэрхэн шийдэж зохицуулах вэ?
Экологийн усан суваг, системийг эвдэх бас нэг шалгарсан арга бол тухайн орчны ой модны тогтолцоог эвдэх. Ой модны тогтолцоог эвдэхийн тулд гадаадын нэг орон модыг өндөр үнээр импортлох стратегийн алсын хараатай бодлого явуулахад л хангалттай.
Эсвэл уул уурхайн салбарын зохистой бодлогогүй орчинд ус суваг газрыг хамгийн ихээр сүйтгэдэг технологи болох ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийх явдал юм.
2. Бэлчээрийн тал газрыг үржил шимгүй болгох ба устгах
Бэлчээрийн даацыг 2003 онд систем системийн динамик загварчлалын аргаар доктор, профессор Очирбат тогтоож байсан. Өөрөөр хэлбэл, Монгол улсын экологийн тогтолцоо тодорхой тооны малыг л тэжээх даацтай ба үүнээс хэтэрвэл бэлчээрийн даац нөхөн сэргээгдэхгүй, устах аюултайг анхааруулж байсан. Тэгвэл бэлчээрийг хамгаас их сүйтгэдэг малын тоонд ямаа зүй ёсоор ордог. Малын сүрэг доторх ямааны тоог эрт дээр үеэс манай ард түмэн хязгаарлаж үржүүлж ирсэн байдаг. Эрт дээр үеэс манай монголчууд хүйтэн хушуутай мал, халуун хушуутай мал гэж ангилж ирсэн нь ч учиртай байжээ. Гэтэл гадаадын улс орнууд ноолуурыг өндөр үнээр импортлох стратегийн бодлогыг хэрэгжүүлж эхлэнгүүт ашиг сонирхолдоо хөтлөгдсөн монголчууд өөрсдөө ямааг байх хэмжээнээс нь илүүтэйгээр өсгөж эхэлсэн ба бэлчээрийн тал газруудаа өөрсдөө үй олноор сүйтгэх бодлого хэрэгжүүлж байна. Эцэст нь энэ нь бэлчээргүй болсон таван хошуу мал бага багаар хорогдох нөхцөл байдлыг бий болгоод байна. Дээрээс нь төрөөс санаатайгаар уу, эсхүүл санаандгүй юу, ноолуурын экспортыг (ноолуурын үйлдвэрлэлийг биш шүү) дэмжих ажилд олон тэрбум төсөвлөж байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Мөн одоо энэ асуудлыг засаж залруулахад улам бүр хүндрэлтэй болгож байгаа асуудал нь энгийн ард иргэдийг маш их хэмжээгээр ноолуурын салбараас хамааралтай болгож байгаа ба эдгээр иргэдийн амьжиргааны нөхцөл байдлаар далайлгаж асуудлыг шийдэхгүй, улам хүндрүүлж байгаа явдал юм.
Генетикийн дайн
Харьцуулах жишээ: 1910 онд нэг алим идэхэд хүний авдаг байсан төмрийн хэмжээ, 2010 онд 5 кг алим идсэний дараа авах ёстой төмрийн хэмжээтэй тэнцэж байна. Өнөө үед генетикийн нөлөө үзүүлж болзошгүй технологийг хамгийн аюултай технологийн тоонд мөн зүй ёсоор оруулдаг. Эрдэмтэд генетикийн нөлөө, мутаци үзүүлэх эрсдэл өндөртэй технологийг атом болон биологи, химийн зэвсэг хэрэглэж ирсэн үеэс аюултай гэдгийг нь тогтмол анхааруулж ирсэн. Генетик болон мутацийн эрсдэл гарах технологийг юуны өмнө богино хугацаанд нөлөөлдөг, урт хугацаанд нөлөөлдөг, сөрөг нөлөө нь богино хугацааны дараа илэрдэг, урт хугацааны дараа илэрдэг, нөлөө болон үр дагаварыг нь засаж болох, засаж болохгүй гэх мэт олон талаас нь ангилж үздэг байна. Монголд генетикийн технологийн аюул юуны өмнө хүнс, малын тэжээлээс үүсэх магадлал бий.
Аливаа үндэстэн хүнсний аюулгүй байдлын бодлогоо нэн тэргүүнд тавьсаар ирсэн ба энэ салбарт маш өндөр шалгуур, стандарт, хууль үйлчилдэг байна. Хүнсний аюулгүй байдлын бодлого алдагдсан тохиолдолд тухайн улс үндэстний хувьд хамгийн түрүүнд генетикийн эрсдэл үүснэ гэж үздэг. Тэгвэл хүнсний аюулгүй байдлыг технологийн аюулгүй байдал, хөрсний аюулгүй байдал, малын бэлчээр болон ус сав газруудыг бохирдлоос хамгаалах г.м. олон талаас нь хууль эрх зүй болон хяналтын цогц системийн хүрээнд авч үздэг байна. Ер нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт аливаа шинэ технологийг ч маш нарийн судалж, олон жил туршиж үзсэний дараа үйлдвэрлэлд нэвтрүүлдэг байна.
Жишээ нь малын фермерийн аж ахуйг хөгжүүлэхтэй холбоотой үүсч болох субьектив эрсдлийн талаар авч үзье.
Фермерийн аж ахуйн давуу тал бол ажлын бүтээмж өндөр, эдийн засгийн үр ашиг өндөр гэдэг нь хүн бүрт тодорхой. Гэхдээ үүний цаана тухайн сүү болон маханд агуулагддаг байгалийн шим тэжээл, ашигт витамины орц 5-85% алдагддаг гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Энэ алдагдлыг багасгахын тулд малын тэжээлд янз бүрийн комбикорм (тэжээл), биокорм их бага хэмжээгээр түгээмэл ашигладаг.
Нөгөө талаас Монгол улсын цаг уурын нөхцөл байдал, экологийн түүхэн хувьсалтай уялдан монгол хүний генофонд мөн уялдан хувьсаж ирсэн. Эрс тэрс уур амьсгалтай Монгол оронд сайн чанарын, витаминлаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн нь монгол үндэстний бие организм цаг агаарын огцом өөрчлөлтийг давах нэг гол нөхцөл нь болдог. Харин монгол хүн малаасаа авах ёстой бүх шим тэжээлээ, эрдэс баялгаа авч амьдарч ирсэн нь түүхэн үнэн. Хэрэв фермийн аж ахуйг өргөн хэрэглээд ирсэн тохиолдолд хөгжингүй орны стандартыг мөрдөж үйл ажиллагаа явуулах эдийн засгийн бааз суурь Монголд байхгүй. (Энэ технологийг яг стандартын дагуу хэрэгжүүлэхэд олон арван жил хэрэгтэй ба их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Монголд хэрэгжүүлж ирсэн олон тооны технологи дамжуулалтын процессийг харж байхад ихэнх тохиолдолд тухайн стандартаас хэд дахин бага хугацаа зарцуулж, аравны нэгд нь ч хүрэхгүй хөрөнгө оруулалт хийж байгаа нь тухайн технологи монголд олон улсын стандартын дагуу суурьшиж бий болох нөхцөл яагаад ч бүрдэх боломжгүй. ) Тийм болохоор стандартын бус фермерийн үйл ажиллагаа явуулах нь тодорхой ба энэ тохиолдолд байгалиас авдаг шим тэжээлийг сайн чанарын комбикормоор орлуулж чадахгүй ба энэ нь эцэстээ бидний хэрэглээний хүнсний чанарт ихээхэн хэмжээгээр нөлөөлөх ба цаашид Монголын хүн амын генофондод асар их сөргөөр нөлөөлнө.
Малын фермерийн аж ахуйг ерөөсөө байгуулж болохгүй гэх үүднээс хандаж байгаа юм биш, ганцхан малын фермийн аж ахуй Монголын мал аж ахуйн салбарын 10-15%-иас хэзээ ч хэтэрч болохгүй, зохистой харьцааг үргэлж хангаж хөгжүүлэх аваас үүсэж болзошгүй сөрөг нөхцөл байдлыг зөв давж болно гэдгийг л бодож үзэх хэрэгтэй.
Геостратегийн дайн
Геостратегийн гадаад бодлого хүйтэн дайны эрин үе дуусгавар болсоноос хойш ихэнх хөгжингүй орнуудын хувьд хамгийн чухал бодлогын нэг болоод байна. 1973 оны Чили улсад болсон үйл явдлыг коммунист нийгмийн аюул гэж авч үзэн үзэл суртлын бамбай болгон ил биш, далд аргаар эзэлж байсанчлан өнөө үед ил биш, далд аргаар аливаа улсад өөрийнхөө нөлөөллийг тогтоох асуудал түгээмэл байна.
1973 онд АНУ-ын тусламжтайгаар Августо Пиночет засгийн эрхэнд гарсны дараа Чили улсын бүх зэсний бодлого болон борлуулалт АНУ-ын геополитикийн дагуу шийдэгдэж ирсэн. Тухайн үед АНУ Августо Пиночетийг дэмжих болсон бодлого нь албан ёсны тайлбараас хол зөрөөтэй байсныг тайлбарлах нь зөв байх. Нэг талаас Салвадор Альендегийн Засгийн Газар томоохон зэсний ордуудыг улсын өмч болгосон асуудлыг АНУ өөрийн иргэдийн хувийн өмч рүү шууд халдан довтолсон гэж үзсэн. Тэр үед Чилийн томоохон ордуудыг нь АНУ-ын хувийн компаниуд эзэмшиж байсан ба энэхүү ордуудаа алдсанаар эдийн засаг болон АНУ-ын эдийн засгийн эрчимтэй хөгжилд ихээхэн саад болох эрсдэл байсан тул АНУ-ын шууд дэмжлэг ба нууц албадын шууд оролцоотойгоор Августо Пиночет засгийн эрхийг гартаа авсан гэж дэлхийн судлаачид санал нэгтэй дүгнэж байна.
(Тодруулга. Чили улс нь дэлхийд зэсийн нөөцөөрөө 1-д ордог ба дэлхийн нийт зэсийн 38, 5 % Чили улсад байдаг. Зэсний үйлдвэрлэлээрээ ч Чили улс дэлхийд №1 буюу 2009 онд 5,41 сая тн цэвэр зэс үйлдвэрлэсэн байна. )
Монгол улс дэлхийн гүрнүүдийн геостратегийн бай болж байгаа тохиолдолд энэ нөхцөл байдлыг зөв дүгнэн үзэх аваас аливаа том гүрнүүдийн ашиг сонирхол, тив дамнасан бодлогын нөлөөнд автаж үндэсний аюулгүй байдлаа эрсдэлд оруулах нөхцөл бага үүснэ.
Дүгнэлт:
Дэлхийн хөгжингүй орнуудад олон эмжээрт эрсдэлийн өгөгдөхүүнийг үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд авч үзэхдээ гарч болох бүх аюул, үр дагаварыг дангаараа ганц хүн, эсвэл ганц байгууллага бүрэн гүйцэд тодорхойлох боломжгүй гэж үздэг. Олон тооны их сургууль, төрийн бус байгууллагууд, стратеги, систем судлалын олон институцийн оролцоотойгоор асуудлыг бүх талаас нь нягталж үзэх замаар үндэсний аюулгүй байдлын бодлогоо тодорхойлох нь орчин үед аливаа улс үндэстэн өөрсдийгөө эрсдэлд оруулахаас хамгаалах нэг чухал фактор болдог юм.
Нөгөө талаас дэлхийн геополитикийн ашиг сонирхолын сүлжээнд нэг улсыг эрхшээлдээ оруулах ил болсон 483 технологи аргачлал бий гэж үздэг. Үүний цаана ил болоогүй 2 дахин их нууц технологи байна гэж бие даасан судалгаа шинжилгээний байгууллагуудын гаргасан дүгнэлтэнд дурьдсан байна. Ийм нөхцөл байдал гадаадын геополитикт уягдсан гео-стратеги, гео-эзлэн түрэмгийлэл, хязгааргүй дайны хэрэгсэл, хязгааргүй нөлөөллийн технологи г.м. аливаа улс орныг (ялангуяа эрчим хүчний стратегийн түүхий эд баялаг ихтэй, хөгжил буурай орнуудыг) ил бөгөөд далд аргаар эзлэн авдаг арга хэрэгсэлүүд улам их хүрээгээ тэлж байгаа өнөөгийн нөхцөл байдал үндэсний аюулгүй байдлын бодлого, хууль эрх зүйн орчин, сөрөг нөхцөл байдал үүсэхэд шуурхай арга хэмжээ авах үндэсний аюулгүй байдлын бүтэц, зохион байгуулалтыг сайтар хангах зайлшгүй шаардлага тулгараад байгааг анхааралдаа авах нь зөв болов уу.

Subscribe to:
Posts (Atom)