Thursday, September 16, 2010

Засаж болох алдааны цаг хугацааны тоолуур гүйгээд дууслаа


Байгал дэлхий өөрийн хүчин чадлаараа сүйрлийн хурдыг гүйцэж чадахаа болилоо гэсэн мэдэгдлийг Италийн эрдэмтэн Роберто Брамбили энэ оны 8-р сард хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан системийн судлаач бид нар энэхүү мэдэгдлийг дэмжиж өөрсдийнхөө зүгээс нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаагаа толилуулж байна. Мөн Монгол улсын нийгэм эдийн засгийн тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлаас үүдээд гарч болзошгүй эрсдэлүүдийн зарим нэг хэсгээс товч дурьдсан болно.

Экологи






Дэлхий Үр дагавар
1 Дэлхийн экологийн тогтолцооны өөрийгөө нөхөн сэргээх чадвар нь сүйрлийн хурдыг гүйцэхээ байсан Илүүдэл хорт бодисын хуримтлал цэвэр агаарын орон зайг маш хурдацтайгаар эзлэх процесс явагдаж байгаа ба энэ байдлаас болоод урьдчилсан таамаглалаар 20-30 жилийн дараа хүн төрөлхтний 5-7% нь агаарын дутагдалд орно, 40-50 жилийн дараа 15-20%, 70-100 жилийн дараа хүн төрөлхтний 30-45% нь агаарын дутагдал буюу цэвэр агаараар амьсгалах нөхцөл хомс болно.



2 Хүн төрөлхтөн газар доорхи гүний усны нөөц рүүгээ хэрэглээ нь орсон - Цэвэр усны хангамжийн асуудал хяналтаас гарч, засаж болохгүй алдааны хэмжигдхүүний 2-р үеийн эхний шат эхэлж байна. (амь гарахын төлөө тэмцэлийн эхний шат) Нефть, байгалийн хий 2-ын нөөц дуусахаас өмнө цэвэр усны нөөц дэлхий даяар дуусах магадлалтай гэсэн эрдэмтдийн 2004 онд дэвшүүлж байсан таамаглал бодитоор биелэх магадлал 30%-иас дээш гарчихлаа. Одоогийн хүн төрөлхтний цэвэр усны хэрэглээг гүний усны нөөцөөр аргаллаа гэхэд бидний дараагийн үе буюу 20 жилийн дараагаас цэвэр усны хомосдол дэлхий даяар мэдрэгдэж эхэлнэ, 30 жилийн дараа гэхэд хүн төрөлхтөн цэвэр усны хангамжийн төлөө дайн хийнэ, 50 жилийн дараа гэхэд цэвэр усны дутагдлаас болж дэлхийн нийт хүн амын 15-18 % бохир усны хэрэглээнээс болж өвчин тусаж, эдгээр хүмүүсийн 90% нь амь насаа алдах магадлалтай. Сүйрлийн процессийн хурдац болон хамрагдах газар нутгийн өсөлтийн индекс энэ хэмнэлээрээ үргэлжилнэ гэж үзвэл 100 жилийн дараа гэхэд хөгжингүй орнуудын нийт хүн амын 15 хүртэлх хувь, дундаж хөгжилтэй орнуудын нийт хүн амын 30 хүртэлх хувь, 3-дагч гэгдэх буюу буурай хөгжилтэй орнуудын нийт хүн амын 50 дээш хувь бохир усны хэрэглээнээс болж амь насаа алдах аюултай тулгарна. Өөрөөр хэлбэл манай дэлхийн нийт хүн амын 1/3 -ний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсэх тооцоо гарч байна.



3 Гүний усны тогтолцоо алдагдах - өлсгөлөн Гүний усны нөөцөөсөө хүн төрөлхтөн ихээхэн хэмжээгээр хэрэглээд ирэх цагт олон зуун сая жилийн туршид бүрэлдэн тогтсон дэлхийн хөрс, морфологийн тогтолцоо зохистой харьцаагаа алдана. Газар хөрсний чийгшилт, экологийн тогтолцоонд гүний уснуудын тогтолцооны эзэлж байсан байр суурь алдагдаад эхлэх цагт нэг талаасаа байгалийн хөрсний хуурайшилт илүүтэйгээр явах, нөгөө талаас газрын гадаргуун дээр байгаа ил гол мөрөн, нууруудын тогтолцоо алдагдаж эхэлнэ. Энэ үед нэг бол асар их ган болж, бүх төрлийн ургац алдагдаж өлсгөлөн газар авна, эсвэл асар их үер усны гамшиг болж мөн л ялгаагүй ургац алдаж өлсгөлөн газар авна.



4 1 мин тутамд 65 хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй ой модыг устгаж байна Дэлхийн агаарын шүүлтүүрийн систем ачааллаа дийлэхээ больсоноос болоод дэлхий даяар нүүрс хүчлийн илүүдэл хуримтлал байх нормоосоо хэд дахин илүү болж байна. Энэ процесс энэ хурдаараа үргэлжиллээ гэж үзэхэд 30 жилийн дараа агаар мандалын озоны давхаргын бүрхүүлийн хамгаалалтын цоорхой дэлхийн хүн амын амьдран суурьшиж байгаа газар нутгийн дээр хүртэл тархах магадлалтай ба энэ үед нарны хэт ягаан туяаны нөлөөнөөс үүсэх аюул дэлхийн нийт хүн амын 10% заналхийлж эхэлнэ, 50 жилийн дараа гэхэд нийт хүн амын 40%-д нөлөөлнө.



5 Дэлхий даяар түүхий эдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ 35% илүү байна Өөрөөр хэлбэл хэрэглээ нь улам бүр өсөж байгаа түүхий эдийн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны өсөлт экологийн сүйрлийн хурд хоёр харилцан урвуу хамааралтай болсон байгаа нь бид их идэх тусмаа үхлээ түргэсгэж байгаатай агаар нэг болоод байна.



6 Оршихуйн төлөө тэмцлийн тоолуур гүйгээд эхэлсэн Өмнө бол засаж болох алдааны тоолуур гүйж байсан. Одоо бол үхэх сэхэхээ үзэлцэх цагийн тоолуур гүйгээд эхэлчихлээ.

Нийгэм
1 Хүн ам зүйн бодлого алдагдлаа Монголд байгаа гадаадын иргэдийн тоо болон тэд нарыг хянах тогтолцоо шаардлага хангахгүй байгаа байдал. Үүнтэй уялдуулаад төр засгийн зүгээс хүн ам зүйн зохистой бодлого яаралтай боловсруулахгүй бол 10 жилийн дараа гэхэд бид цэвэр Монгол биш, Монгол нэртэй саармаг үндэстэн болох магадлал өндөр байна.



2 Хүнсний бодлого алдагдсан Гаалиар асар их хэмжээний химийн бордоогоор бордсон хүнсний бүтээгдхүүнүүд орж ирж байна. Эрх дархтангууд тусгай захиалгаар Солонгосоос хоол хүнсний зүйлээ авчруулж байхад энгийн ард Эрээнээс орж ирсэн, химийн бордоо болон элдэв бодисын нөлөөгөөр өөрчлөлтөнд орсон бүтээгдхүүнүүдийг хэрэглэж байна.



3 Хүн ам зүйн эрүүл мэндийн асуудал засаж болохгүй алдааны хэмжээнд хүрлээ Архидалт, дох, төрөл бүрийн өвчин - эдгээрийг эмчлэхэд олон арван жил шаардагдах боллоо. Цаг алдах тусам нийгмийн бүр их хүрээг хамарна.



4 Өнөөдрийн амьдралын хэрэглээний түвшингээс цаашаа харах боломжгүй болсон байдал Геополитикийн бодлогын хүрээнд аливаа нэг улсыг далд замаар эзлэхийн тулд ард түмнийг нь идэвхгүй болгох гэдэг технологи хэрэгжүүлдэг. Үүний тулд амжиргааны индексээр нь хэмжиж үзээд ард түмнийг хэт өлсгөж доройтуулж болохгүй, мөн маргаашийн төлөө үргэлж санаа зовж байх хэмжээнд хүргэвэл хамгийн тохиромжтой гэж үздэг. Ийм нөхцөл байдал хүн амын ихэнх хувь нь улс орны өрнөж буй нөхцөл байдалд идэвхгүй нэгэн болж хувирдаг гэдэг.



5 Тархи угаалт Аливаа үндэстэнг эзлэхийн тулд эхлээд дархлаагийн сулруул, дараа нь сульдсан үед нь эзэл гэсэн бичигдээгүй хууль дэлхий даяар үйлчилдэг. Үүний суурь өгөдөхүүн бол тухайн үндэстэнг соёл урлаг, түүхэн уламжлалт амьдрал ахуй, ёс заншилаас нь салгах явдал гэж үздэг. Ингэж чадсан тохиолдолд 15-20 жилийн дараа ямар ч үндэстэн дархлаагүй болж сульдаад ирдэг. Үүний нэг жишээ бол Ардчилал юм. Өөрөөр хэлбэл ардчилсан нийгмийг байгуулах нэрийн дор чи өөрөө л сайхан жаргаж байвал бусад нь үхэж байсан ч хамаагүй, энэ бол арчаагүй нэгэн нь үхэж байгаа юм гэж хар багаас нь ойлгуулж төлөвшүүлэх арга технологи юм. Эцэс сүүлд нь улс оронд нь аюул учирч эх орончид тэмцэлд гарах үед арчаагүй, залхуу хүмүүс цэвэр ариун бизнесмэн хүмүүсийн хийж бүтээсэн юмыг булаах замаар баяжих гэж байна гэж тархи угааж эхэлдэг. Ийм замаар нийгмийн олонхыг идэвхгүй болгох замаар цөөхөн хэдэн эх орончдыг нугчин дарах үйл ажиллагаагаа бага хүндрэлтэйгээр хийх ажиллагаа хэрэгждэг.

Эдийн засаг
1 Буцалтгүй тусламж Буцалтгүй тусламж нэрийн дор их хэмжээний улс орныг сүйтгэх технологиуд орж ирж байна. Үүний цаана 10-15 жилийн дараа үр дагавар нь илрэх аюултай үйл ажиллагаа хэрэгжиж байгаа (эрчим хүчний салбар, холбооны салбар, хөрөнгийн бирж, хүнсний салбар, батлан хамгаалах салбар)



2 Зээл Монголд авах шаардлагагүй зээлүүдийг хэдэн сайд нартай хуйвалдаж, эсвэл юм мэдэхгүйгээр нь далимдуулж тархийг нь угаах замаар заавал авах шаардлагатай мэтээр ойлгуулж олон тэрбум долларын зээл авхуулах. Дараа нь санаатайгаар олгосон зээлүүдээ ямар ч бодит үр ашиг өгөхгүй үйл ажиллагааны санхүүжилтэнд зарцуулах замаар улс орныг өрөнд оруулах. Үүнийгээ олон улсын хууль эрх зүйг мөрдөх нэрийн дор төлөх тулган шаардалт хийх. Ингэснээрээ жижиг буурай орнуудыг санаатайгаар 100 жилийн өрийн сүлжээнд оруулж, үүнээсээ хэзээ ч гарахгүй байдал үүсгэсэнээр улс орноор нь барьцаалах технологийг хэрэгжүүлж байна.



3 Улс ард түмний хүнсний хэрэглээний гол бүтээгдхүүнийг хангагч мал аж ахуй, хөдөө аж ахуйг санаатайгаар далд аргаар устгах Гадаадын ерөнхий бодлогын хүрээнд Монгол улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор унагаах үйл ажиллагааг 1996 оноос шат дараалалтайгаар хэрэгжүүлж ирсэн ба энэ асуудлыг гадаадын зөвлөхүүдийн "улс орныг хөгжүүлэх" гэсэн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байна. Улс ард түмний хүнсний хэрэглээг хангах гол хүчин зүйлсийг нь устгасан байхад тухайн улсыг амархан эзлэж болно гэсэн удирдамжийг 60-аад оны сүүл үеээс их гүрнүүдийн эдийн засгийн гадаад бодлого зохицуулалтын албад гаргасанаас хойш энэхүү технологи нь дэлхийн баялаг ихтэй, хөгжлөөр хоцрогдонгуй орнуудад түгээмэл хэрэглэгддэг аргачлал болсон.

Улс төр
1 Төрийн тогтолцоо Төрийн тогтолцоо нь санаатайгаар нэгдсэн шийдэлд хүрэх боломжгүй, хагралдаж бутрах нөхцөл байдлыг өөрийн бүтцээрээ бүрэлдэж байхаар зохион байгуулалттай, ямар ч хариуцлагын тогтолцоогүй шийдэл бүхий систем ба үүнийг 1992 оноос хойш шат дараалалтай, гадаадын тусгай институциудын боловсруулсан схемийн дагуу Монголд суурьшуулж ирсэн.



2 Төрийн удирдлага Гадаадын тусгай албадын боловсруулдаг төрийн тэргүүнүүдийг урхидах аргачлалын дагуу "хайрцаглагдсан" хэдхэн төрийн тэргүүнүүдтэй улс болсон.



3 Төрийн удирдлагын зорилго Хар амин үзэлтэй, хувийн ашиг сонирхолынхоо төлөө яахаас буцахгүй хүмүүс нь дээшээ гардаг төрийн тогтолцоонд төрийн эрх баригчид зөвхөн өөрийн хувийн эрх ашгийг хамгаалах нь төрийн удирдлагын гол зорилго болсон.



4 Гадаадын бодлого Дэлхийн тогтолцоо тэр чигээрээ нуман тулгуурт орсон. Энэ байдлаас гарахын тулд хэд хэдэн улсыг золиосонд гаргахаар төлөвлөсөн байдал. Мөн түүнчлэн үүнд зориулж хэд хэдэн улсуудыг тохиролоцооны дагуу нэг нэгнийхээ мэдэлд шилүжүүлэх гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа. Золиослогдох орнуудын тоо (эхний ээлжинд) - 8, тохиролоцооны дагуу нэг нэгэндээ шилжүүлэх орнуудын тоо - тодорхойгүй. Тохиролцооны дагуу нэг нэгэндээ шилжүүлэх орнуудын тоонд стратегийн эрчим хүчний түүхий эдээр баялаг орнууд голцуу байх магадлалтай.



5 Оюу толгой, Таван толгойг Монголын сүйрлийн эхийг тавих хэрэгсэл болгож байна. Оюу толгой, Таван толгой ордуудыг ашиглалтанд оруулах нэрийн дор зохион байгуулалттай тусгай бүлэглэл Монголд орж ирэх магадлалтай. Энэхүү бүлэглэлийн гол зорилго бол одоогийн засгийн газрыг бүх талаас нь аюулаас хамгаалах, цаад зорилт нь бол өөрсдийн бодлого хэрэгжүүлэгч хүмүүсийнхээ урт хугацааны төрийн удирдлагыг хангах . Энэхүү ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг ордуудын хувьцаа гадаадын биржүүдээр борлуулагдан Монголд төсөлд зарцуулагдах нэрийн дор оруулж ирэх магадлалтай.

Өөрөө өөрийгөө зөвтгөж амьдрахаас илүү гутамшигт зүйл хүмүн амьдралд үгүй.




Хүн бүрд
гутамшигт үйлдэл гэж байж болно.

Гэхдээ хийсэн гутамшигт үйлдэлдээ уягдаад, дарагдаад, баригдаад юу ч хийхгүй бол энэ нь гутамшигт амьдрал болно.

Гутамшигт үйлдлээс илүү гутамшигт амьдрал бүр гутамшигтай!

Гутамшигт амьдралаас илүү гутамшигтай зүйл бас байна.

Энэ бол гутамшигт үйлдэл буюу амьдрал нь хэзээ нэгэн цагт хойч үед нь ил болох вий гэхээс айхдаа үр хүүхэд нарт нь аюул тулгараад байхад юу ч хийхгүй байх гутамшигт түүх.

Үр хүүхдийнхээ төлөө юм хийгээгүй, хийхийг оролдоогүй, оролдоогүйгээс болоод хойч үеээ ангал руу унагаах гутамшигт түүхээс илүү гутамшигтай зүйл энэ хорвоод үгүй!!!